Төлөөлөгчдөд зориулсан наадам болов

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчдөд зориулсан наадам болов

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам болов

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав.

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өнөөдөр /2015.09.18/ Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших Цонжин-Болдог хэмээх түүхэн газарт зохион байгуулав.

Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж