Хятадын зүүн өмнөд нутгийн Жянши мужийн нийслэл Нанчань хотод болсон агаарын шоуны үеэр 800 дрон зэрэг хөөргөж, аварга том нисэх онгоц, нисдэг тэргийг дүрслэн үзүүлжээ.
Дроны хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж судалгаа шинжилгээний ажилчид, технологийн компаниуд, улсын аюулгүй байдал, худалдаа үйлчилгээ, хүргэлтийн салбарт ашиглахын зэрэгцээ цаашлаад хүмүүс өдөр тутмынхаа амьдралд ихээр хэрэглэх болсон билээ.
Нанчань хотод агаарын тээврийн хөгжлийг танилцуулах, сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах зорилготой олон улсын нислэгийн чуулган болж өнгөрсөн юм. Энэхүү чуулганд Хятад болон бусад орны 100 гаруй цэргийн ба арилжааны нислэгийн онгоцууд, сөнөөгч онгоцуудын үзэсгэлэн болжээ.
Эх сурвалж: unilad.co.uk