Европа лигийн 2015-2016 оны шинэ улирлын тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Тэгвэл Европа лигийн В хэсэгт багтсан Английн алдарт “Ливерпүүл” клуб Францийн “Бордо” клубын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ.
Тоглолтын 65 дахь минутад Лаллана гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 81 дэх минутад “Бордо”-гоос Жюсси хариуг нь барьж, тэнцүүлжээ.
Харин нөгөө талд Швейцарын “Сьон” клуб талбайдаа Оросын “Рубин” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа юм. Тоглолтын 11, 82 дахь минутад Конате гоолдож, багтаа хожил авчирсан. Тэгвэл “Рубин” клубээс 65 дахь минутад Канунников нэр төрийн ганц гоол оруулжээ.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn