Хятад: Нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 15 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Хятад: Нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 15 хүн амь үрэгджээ

Хятад: Нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 15 хүн амь үрэгджээ

Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхайд хий дэлбэрч, 15 хүн амиа алдаж есөн хүн шархадсан байна. Дэлбэрэлт даваа гаригийн /2019.11.18/ 13 цагийн үед болсон бөгөөд тухайн үед газрын гүнд 35 уурхайчин ажиллаж байсан аж.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй ч аврах үйл ажиллагаа үргэлжилж байгааг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус улсад нүүрсний уурхайд дэлбэрэлт, осол гарах нь элбэг байдаг бөгөөд нүүрсний уурхайн нийт ослын 80 хувь нь Хятад улсад гардаг.

1942 онд Японы цэргийн удирдлага дор байсан Хятадын зүүн хойд мужид байрлах нүүрсний уурхайд осол гарч 1,549 уурхайчин амиа алдсан нь дэлхийн түүхэнд нүүрсний уурхайн хамгийн том осол болон бүртгэгдсэн юм.

Эх сурвалж:XINHUA, NYT

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж