Өнгөрсөн улиралд итгэмээргүй муу тоглосынхоо үр дүнд Европа лигт ороод байгаа Германы “Боруссия Дортмунд” клуб шинэ улирлыг ууртай эхэлж байна.
Бундес лигийн эхний гурван тойрогт бутниргэлт гэдгийг үзүүлж байгаа “Дортмунд” Европа лигийн эхний тоглолтдоо талбайдаа “Краснодар” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа.
Ингэснээр тэд С хэсгийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 12 дахь минутад зочдоос Мамаев гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 45 дахь минутад Гинтер хариуг нь барьж, 90 дэх минутад Пак Жу Хо гүйцээжээ. Нөгөө талд “Габала” болон “ПАОК” клубүүд тулж, хуурай тэнцсэн байна.
Н.БОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn