БНХАУ хоригдлуудаа эрхтний донор болгодог уу?

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

БНХАУ хоригдлуудаа эрхтний донор болгодог уу?

БНХАУ хоригдлуудаа эрхтний донор болгодог уу?

Зургадугаар сард Форбес сэтгүүлийн сурвалжлагч Зак Доффман Лондонд байрлах БНХАУ-ын шүүхэд "БНХАУ Фалун Гон, Уйгурын муслим хоригдлуудаасаа хүчээр эрхтний донор болгож байна" хэмээн мэдээлжээ. Шүүхийн эцсийн дүгнэлтээр "БНХАУ хүчээр эрхтэн хураах хэргийг олон жилийн турш, маш ихээр үйлдсэн" хэмээн нотолсон боловч Хятад үүнийг эрс эсэргүүцэн бүх эрхтний донорыг сайн дурын хандивын тогтолцоогоор цуглуулдаг хэмээн мэдээлснээр эл хэрэг намжаад байсан юм. Харин арваннэгдүгээр сарын 14-нд BMC эрүүл мэндийн ёс зүйн сэтгүүл Хятадын мэдүүлгийг эрс няцаан "Хятад эрхтэн шилжүүлэн суулгах албан ёсны мэдээллийн систем дэх мэдээллүүдийг хуурамчаар үйлдэж, худал систем олон нийтэд харуулж байна" хэмээн мэдэгджээ.

БНХАУ-ын шүүхийн зарим хоригдол, гэрчүүдээс авсан мэдүүлэг үнэхээр аймшигтай байснаас гадна 2015 онд гарсан баримтат кинонд БНХАУ ийнхүү хууль бусаар эрхтэн цуглуулснаараа жилд нэг тэрбум гаруй ам.долларын ашиг олдог хэмээх тооцоог ил болгосон. Харин БНХАУ-ын зүгээс тэрхүү хууль бус ажиллагааг 2010 онд зогсоож оронд нь сайн дураар эрхтэн хандивлах системд шилжсэн хэмээн мэдүүлсэн билээ.

BMC эрүүл мэндийн ёс зүйн сэтгүүл "БНХАУ-ын эрхтэн хандивлах систем бол зохиомол зүйл" хэмээн мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй "БНХАУ эрхтэн хандивлах систем гэдгээрээ хоригдлуудаас албадан эрхтэн хураан авч байгаагаа нуусаар байна. Сайн дураар хандивласан эрхтний тоо хэмжээ итгэхэд бэрх дэндүү их байгаа нь сэжигтэй байна. БНХАУ-ын харуулж байгаа мэдээллийн эх сурвалж нь БНХАУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах систем болон Хятадын улаан загалмайн нийгэмлэг болно. Тэдний гаргасан математик өгөгдөл алдаатай буюу хөрсөн дээр буусан судалгаа шинжилгээ, жинхэнэ мэдээлэл дутмаг байна" хэмээн нийтэлжээ.

БНХАУ-ын хууль бус эрхтэн шилжүүлэн суулгалтыг зогсоох олон улсын эвслийн Сюзи Хюүз дээрх нийтлэлийг дэмжин "Энэ бүхэн БНХАУ-ын гэмгүй хүмүүсийг олноор нь хөнөөж бизнес хийдгээ нуухыг оролдож байгаа худал хуурмагийг үнэн баримттай илчилж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Зургадугаар сард гарсан шүүхийн дүгнэлтэд БНХАУ-ын элчин сайд "Засгийн газар ДЭМБ-ын эрхтэн шилжүүлэн суулгах зарчмуудыг бүрэн дагаж мөрддөг. Түүнчлэн жил ирэх тусам бид эрхтэн шилжүүлэн суулгах системийг улам боловсронгуй болгосоор байна. 2007 оны гуравдугаар сарын 21-нд эрхтэн шилжүүлэн суулгах шинэ журам баталснаар бид сайн дурын хандивын системд шилжсэн" хэмээн хариулсан юм. Мөн сүүлд гарсан мэдээллийн дагуу дахин БНХАУ-ын эрүүл мэндийн зөвлөлд хандаад байгаа билээ.

 Эх сурвалж: forbes.com

Б.АМАРБАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж