Британи Мурфийн үхлийн шалтгааныг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Британи Мурфийн үхлийн шалтгааныг олжээ

Британи Мурфи болон түүний нөхөр Саймон нарын үхлийн шалтгааныг  тэдний гэрээс олдсон хөгц гэж эрүүл мэндийн яам нь үзэж байна. Тэд ердөө зургаан сарын зайтай нас барцгаасан бөгөөд хоёул уушигны үрэвсэлтэй байсан аж.  Британиг  нас барсны дараа  гэрээс нь илрүүлсэн хөгцийг үхлийн  шалтгаан байж болзошгүй гэж сэжиглэж байсан ч үхэлд хүргэсэн гол зүйл биш гэж үзсэн юм.

Британийн нөхөр “Саймон нас барахынхаа өмнө зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орох байсан ч маш завгүй байсан учир хойшлуулсаар байсан” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч саяхан мэдэгджээ.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж