ФОТО: "Торгоны зам" загварын долоо хоног | News.MN

ФОТО: "Торгоны зам" загварын долоо хоног

FASHION

ФОТО: "Торгоны зам" загварын долоо хоног

ФОТО: "Торгоны зам" загварын долоо хоног

БНХАУ-ын Макао хотноо "Торгоны зам" загварын долоо хоног арваннэгдүгээр сарын 6-10-ны хооронд болж өндөрлөлөө. "Торгоны зам" загварын долоо хоногийн үеэр Азийн супер загвар өмсөгчийг шалгаруулсан юм. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 45 оролцогч өрсөлдсөн бөгөөд Монголын олон улсын моделийн холбооноос загвар өмсөгч Н.Мишээлт оролцож, шилдэг арван оролцогчийн нэгээр тодорсон ажээ.

Үүний зэрэгцээ, шоуны үеэр Asia Idol Academy  нь Монгол, БНХАУ, Тайвань, БНСУ, Япон улсад нэгэн зэрэг нээлтээ  хийсэн төдийгүй хувцас, загвар урлаачдын “Golden-Lei” шагнал гардуулах ёслол ажиллагаа зохион байгуулагдсан байна. “Golden-Lei” шагналыг хувцас загварын салбарт ажиллаж буй манлайлагч нарт олгодог дээд шагнал юм.

"Торгоны зам" загварын долоо хоногийн үеэр нийт таван төрлийн шагналд салбарын шилдэгүүдийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, шилдэг дизайнер, шилдэг загвар өмсөгч, шилдэг загвар, шилдэг дүр, шилдэг найруулагч нарыг шалгаруулав.

Шилдэг дизайнерт Германы TaTa Christiane брендийн дизайнер Julie Bourgeoi,  Gabriel Santini нар тодорсон төдийгүй Зүүн Өмнөд Азийн дизайнеруудын холбооны тэргүүн, Hayden  брендийн үүсгэн байгуулагч Hayden Ng, Макаогийн Clássico Moderno брэндийн дизайнар Liu Jiarong, Bei брэндийн үүсгэн байгуулагч, ахлах дизайнер Chen Bei, Лаос улсын MEN Folder брендийн үүсгэн байгуулагч, дизайнер Bandid Lasavong зэрэг таван дизайнер шалгарчээ.

/newsgallery]

А.АНИР

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж