БНХАУ-ын Макао хотноо "Торгоны зам" загварын долоо хоног арваннэгдүгээр сарын 6-10-ны хооронд болж өндөрлөлөө. "Торгоны зам" загварын долоо хоногийн үеэр Азийн супер загвар өмсөгчийг шалгаруулсан юм. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 45 оролцогч өрсөлдсөн бөгөөд Монголын олон улсын моделийн холбооноос загвар өмсөгч Н.Мишээлт оролцож, шилдэг арван оролцогчийн нэгээр тодорсон ажээ.
Үүний зэрэгцээ, шоуны үеэр Asia Idol Academy нь Монгол, БНХАУ, Тайвань, БНСУ, Япон улсад нэгэн зэрэг нээлтээ хийсэн төдийгүй хувцас, загвар урлаачдын “Golden-Lei” шагнал гардуулах ёслол ажиллагаа зохион байгуулагдсан байна. “Golden-Lei” шагналыг хувцас загварын салбарт ажиллаж буй манлайлагч нарт олгодог дээд шагнал юм.
"Торгоны зам" загварын долоо хоногийн үеэр нийт таван төрлийн шагналд салбарын шилдэгүүдийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, шилдэг дизайнер, шилдэг загвар өмсөгч, шилдэг загвар, шилдэг дүр, шилдэг найруулагч нарыг шалгаруулав.
Шилдэг дизайнерт Германы TaTa Christiane брендийн дизайнер Julie Bourgeoi, Gabriel Santini нар тодорсон төдийгүй Зүүн Өмнөд Азийн дизайнеруудын холбооны тэргүүн, Hayden брендийн үүсгэн байгуулагч Hayden Ng, Макаогийн Clássico Moderno брэндийн дизайнар Liu Jiarong, Bei брэндийн үүсгэн байгуулагч, ахлах дизайнер Chen Bei, Лаос улсын MEN Folder брендийн үүсгэн байгуулагч, дизайнер Bandid Lasavong зэрэг таван дизайнер шалгарчээ.
/newsgallery]
А.АНИР
Холбоотой мэдээ