Сагсанбөмбөг: Т.Санчир, Т.Ууганбаяр нар багаа ялалтад хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Сагсанбөмбөг: Т.Санчир, Т.Ууганбаяр нар багаа ялалтад хөтөллөө

Монголын Үндэсний супер лигийн “Тэргүүн хэсэг”-ийн нээлтийн 2 тоглолт МҮЭСТ ордонд өчигдөр /2019.11.19/ болж, Ховд Шонхорууд баг 96-108-аар Өвөрхангай Тэнүүн Өлзий багт ялагдал хүлээлээ. Өвөрхангайн Тэнүүн Өлзий багаас Т.Ууганбаяр 21 оноо авч багаа хожилд хөтөлсөн бол Шонхоруудаас Ц.Отгонжаргал 24 оноо 6 самбар 5 оновчтой дамжуулалт гэсэн тэгш тоглолтыг үзүүлсэн ч баг нь хожигдлоо. Тус тоглолтонд Шонхоруудын лидерүүд болох Э.Дөлгөөн , Г. Цэнгүүнбаяр нар гэмтлийн улмаас тоглоогүй билээ. Харин сүүлийн 3 жилийн аваргууд болох Архангай Алтан Дорнод Дайчид баг 111-109-өөр Сүхбаатар Дарьганга Альянс Тех багийг буулган авч шинэ улирлаа хожлоор эхлүүллээ. Тус тоглолтонд Архангай Алтан Дорнод Дайчид багийн лидер Т.Санчир 31 оноо 6 самбар 4 оновчтой дамжуулалтаар багтаа тус хүргэсэн бол эсрэг багаас Дарьгангачуудын шинэ цэрэг А.Ананд 34 оноо 8 самбар авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж