УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт хаалтаа хийх ёстой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир чуулганы хаалтын хуралдааныг түр хойшлуулаад байна. Харин гишүүдийн ирц бүрдэх хооронд Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн чуулганы хуралдаанд оруулж ирэхийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үүрэгдэв. Учир нь үдээс өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдахаар товлосон ч гишүүд нь ирээгүй шалтгаанаар хойшлогдсон юм.
Г.ТУУЛ