Хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ | News.MN

Хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ

Хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ

Хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Хотын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч ням гарагт /2019.11.17/ Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд “Өгөөмөр” захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, хотхонуудын СӨХ-ийн ажилтнууд болон оршин суугчидтай уулзаж, хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүлэн, газар чөлөөлөх болон аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох ажил хийгдэж, орц гарцыг нээхээр ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өндөр настан 2019-11-19 202.55.188.92

Шинэ үе хотгонд урьгашаа гарч авто бусны зогсоол орход явган хүний зам байхгүй хүүхдүүдээ хөтлөөд явахад машийн дайрчихгээд байдаг машийн ирэхээр хүүхдээ нөгөө талдаа хөтлөж явдаг үнэхээр хэцүү шүү ажил хииж байгаа хүмүүс явган хүний замыг болж өгвөл 3 хүн эгнээд явах болговог хэрэгтэй юм байна лээ ажилд н амжилт хүсьеандө

Avatar

ГАЗАРЫН АЛБАНД 2019-11-19 202.179.24.5

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25-Р ХОРОО МИНИЙ ХАПЕРМАРКЕТИЙН БАРУУН ЗҮҮН ЗАМЫГ ХОЁУУЛАНГ НЬ ХААСАН. ЭНИЙГ ХЭЗЭЭ НЭЭХ ВЭ.

Avatar

зочин 2019-11-19 202.126.89.234

Тэр халтар малуудтай юуг нь зохицох юм шууд булдозероод хавтгайлах хэрэгтэй. Оорсдоо хууль зорччихоод нэг юм болохоор л миний ард тодон хун бий гэж уйлганадаг, тэрийг нь засаг нь дуулчихаад хоер гараа оргоод буугаад огдог.Ийм сул дорой тор засагтай байхад энэ улсад хууль гууль болдог юм

Avatar

orshin suugch 2019-11-19 122.201.23.226

marshal town hothonii orts gartsiig shiidej ogno uu. ih bayarlalaa

Avatar

Зочин 2019-11-19 182.160.2.52

Иймэрхүү явган зорчигчын явах замыг хааж боосон газар маш их байгаа шүү. Баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-11-19 103.206.194.6

ЁСТОЙ ЗӨВ ЗҮЙТЭЙ АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХИЙЖ БАЙХ ЁСТОЙ АЖИЛДАА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж