Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд зорчиж явсан Сүхбаатарын Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хүний амь аварчээ. Тодруулбал, онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигери гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна. Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн аж.

Энэ талаар С.Цэрмаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм  зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. "United air"-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.

Image may contain: 1 person, sitting

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
870
ЗөвЗөв
142
ГайхмаарГайхмаар
74
ХөөрхөнХөөрхөн
21
ХахаХаха
16
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж