Warner Bros-ийн шинэ бүтээл “Black Mass” кино өнөөдөр нээлтээ хийж байна. Киноны зохиол нь бодит түүх бөгөөд, АНУ-ын түүхэн дэх хамгийн нэртэй дээрэмчин James “Whitey” Bulger-ын тухай өгүүлэх бөгөөд, түүний дүрд Оскарын нэг ч шагнал аваагүй жүжигчдийн нэг Жонни Депп тогложээ. Киноны уран бүтээлчдийн зүгээс энэ жилийн Оскарын наадамд “Black Mass” кино хэд хэдэн кинонд нэр дэвших магадлалтай бөгөөд, “Шилдэг Эрэгтэй Жүжигчин” номинацид жүжигчин Жонни Деппийг дэвшинэ хэмээн тааварлаж байгаа аж. Мөн James “Whitey” Bulger-ийн эхнэрийн дүрд “50 Shades of Grey” киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон тоглосон байна.