“Реал”-ын үнэнч албатууд багаа орхино

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

“Реал”-ын үнэнч албатууд багаа орхино

Улсынхаа лигт ч тэр, Европын хөлбөмбөгийн холбооны элитүүдийн тулаан болох Аваргуудын лигт ч тэр хамгийн олон удаа түрүүлсэн агуу түүхтэй “Реал Мадрид” клубтэй амьдралаа зориулсан хөлбөмбөгчид олон байдаг.

Мадриста гэдэг тодорхойлтод тохирох орчин цагийн хөлбөмбөгч гэвэл хамгийн түрүүнд Рауль Гонзалес Бланког нэрлэж болно. Эзэн хааны багийн хүүхдийн академиар хүмүүжсэн Рауль багийнхаа хамтаар авч болох бүхий л шагналыг хүртсэн бөгөөд 15 жил клубынхээ төлөө үнэнч зүтгэж, “Реал”-ын амьд домог гэгдэх болсон билээ. Харамсалтай нь, “Реал Мадрид”-ын бүх цаг үеийн мэргэн бууч ирэх улиралд Бундеслигийн “Шальке 04” багт хүчин зүтгэх болсон бөгөөд тус клубын шилдэг дасгалжуулагч Феликс Магат “Реал”-ын шилдэг тоглогчийг өөрийн багт элсүүлхэд гол нөлөө үзүүлсэн байна. 15 улирал Бернабеуд гайхамшиг бүтээсэн Раулийг “Реал Мадрид”-ын үнэнч фанатууд өнөөдөр үдэх гэж байна.

Мөн түүний адилаар жинхэнэ Мадриста гэж хэлүүлэх эрхтэй Гути мөн л багаа орхиж, Туркийн “Бешикташ” клубт хүчин зүтгэх болжээ. Мадридад төрж өсөөд ухаан орсон цагаасаа л “Мадрид”-ыг дэмжиж, улмаар найман настайдаа тус клубын харьяалалтай болсон Хосе Мариа Гутерис 25 жилийн дараа багаа орхих гэж байгаа нь энэ юм. “Реал Мадрид” клубын 5000 дахь гоолын эзэн болж байсан Гути ямар ч дасгалжуулагчийн эрин үед тогтмол гараанд гардаг багийн “гол тархи” байсаар ирсэн бөгөөд карьерынхаа сүүлийн өдрүүдийг Туркт өнгөрүүлэх болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж