CITМ-2019 олон улсын аялал жуулчлалын тусгайлсан үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

CITМ-2019 олон улсын аялал жуулчлалын тусгайлсан үзэсгэлэнд амжилттай оролцлоо

CITМ-2019 олон улсын аялал жуулчлалын тусгайлсан үзэсгэлэнд амжилттай оролцлоо

БНХАУ-ын Аялал жуулчлал, соёлын яам, Иргэний нисэхийн алба, Кунь Мин хотын ардын засгийн газар хамтран China International Travel mart-2019 олон улсын үзэсгэлэн шоу цогц арга хэмжээ Кунь Мин хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын Шанхай болон Кунь Мин хотуудад ээлжлэн зохион байгуулагддаг юм. Үзэсгэлэн 50000 м.кв талбайд нийт 3 өдрийн турш таван дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж 75 улс болоод БНХАУ-ын аялал жуулчлалын бүс нутгууд бүтээгдэхүүн үйлчилгээ танилцууллаа.

Үзэсгэлэнгийн дэд сэдэв:

  1. Оролцож буй улс орнуудын дүр төрхийн үзэсгэлэн
  2. Эрүүл мэндийн аялал жуулчлал
  3. Спортын аялал жуулчлал
  4. Rally болон Extreme авто аялал жуулчлал
  5. Соёлын өвийг сурталчлах үзэсгэлэн

Үүнээс гадна бүхий л төрлийн аялал жуулчлалын байгууллагууд, нислэгийн компаниуд, Cruse аялал, томоохон зочид буудлууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн сурталчилсан юм.

Монгол улсын хувьд 5 дугаар танхимд 36 м.кв талбайг тохижуулан оролцсон бөгөөд дотоодын зургаан аж ахуйн нэгж хамрагдлаа.

  1. Женко тур бюро ХК
  2. Нью жуулчын ХХК
  3. Летс трэйвэл ХХК
  4. Рэаб ХХК
  5. Мату Трэйвэл ХХК
  6. Чулуутын хавцал ХХК

Үзэсгэлэнгийн эхний өдөр үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болон тусгай зочид төлөөлөгчид, үзэсгэлэнд оролцож буй төлөөллүүд харилцан Networking хийсэн бөгөөд Монгол Улсыг маш их сонирхож цаашид хамтран ажиллах талаар B2B уулзалтууд хийгдлээ. Ази номхон далайн бүс нутгийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн гэдэг утгаараа өргөн хүрээтэй, өндөр ач холбогдолтой  болж өнгөрлөө.

ЭХ СУРВАЛЖ: MNE.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж