Age of Empires 4 тоглоомд Монгол Улс багтжээ | News.MN

Age of Empires 4 тоглоомд Монгол Улс багтжээ

Age of Empires 4 тоглоомд Монгол Улс багтжээ

Бага залуу насыг сонирхолтой болгож байсан сэтгэл хөдөлгөм сайхан тоглоомуудыг бид өдгөө ч мартаагүй байгаа. Тэдний дундаас түүхийн мэдлэг зузаалаад зогсохгүй тактик, стратеги зохиох, бодож, сэтгэж, төлөвлөх, эрсдэлтэй үед зөв шийдвэр гаргаж сурахад үлэмж тус болсон "Age of Empires" тоглоомыг мартах учиргүй.

Анх 1997 оны аравдугаар сарын 15-нд дэлхий нийтийн хүртээл болж байсан "Age of Empires" тоглоом гарсан даруйдаа чамгүй их ашиг олсноор хоёр жилийн дараа буюу 1999 оны есдүгээр сарын 30-нд хоёр дахь цувралаа гаргасан. Хоёр дахь цувралд шинээр нэмэгдсэн нэг гайхалтай зүйл бол Монгол, Хүннү арми байсан юм.

 

Монгол армийн Монгол цэргүүд Монгол хэлээр ярьж байгааг гадаадын алдартай тоглоомоос харах бидэнд үнэхээр сонирхолтой. Монгол цэргүүдийг удирдахад "Тийм", "гүйцэтгэе", "давшаад", "хурайлан давш" гэх мэт үгс хэлдэг. Харин тоглоомын гурав дахь цуврал 2005 оны аравдугаар сарын 18-нд гарсан. Гэвч энэ удаад тоглоомд Монгол гэх улс байсангүй. Монгол гэр, монгол морьтон цэргүүдийг Хятад хэмээн оруулсан байлаа.

Тэгвэл дөрвөн өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 15-нд тоглоомын дөрөв дэх цувралын трэйлер цацагджээ.

Age of empires 4 тоглоомын трэйлер дээр Английн цайз руу Монгол цэргүүд дайрч байгаагаар дүрслэгдсэн байна. Тэр ч бүү хэл Монгол цэргүүдийн уухай хашгирах нь сонсогдохоос гадна Монгол гэр харагдаж байлаа. Тоглоомыг "World’s edge" компани хөгжүүлж байгаа гэнэ. Гэвч хэзээ гайхалтай тоглоомын маань шинэ цуврал бидний гар дээр ирэхийг хэн ч хэлсэнгүй. Ямартай ч илд, нумаа бэлдэцгээгээрэй Монгол цэргүүдээ, энэ удаад бид тоглоомын чухал хэсэг байх бололтой.

 

Б.АМАРБАЯСГАЛАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
86
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Aoe togligchid 2019-11-19 202.126.89.225

AOE II -Town Center гээд 50 garui toglogchtoi hagas sain bolgon toglodog facebook group bna. Toglodog humuus n negdeeree

Avatar

Т 2019-11-19 59.153.112.239

Монгол угааса байсаншдээ, тоглодог л байлаа

Avatar

Зочин 2019-11-19 66.181.161.95

AOE2 iig togoldog zaluus voobly acc neegeed Von999 iig add hiigeerei hamt interneteer holbogdoj togloj baiy

Avatar

Startegist 2019-11-19 202.179.24.188

Bagaasaa RA2, Generals, Age of Empire 3 togloj usluu ashgui odoo neg toglox shine strategiin toglom garch bga yum bna yess!!

Avatar

Jay 2019-11-19 103.80.211.79

Yu be odoo bgaagaas aaimar hugjson bnshd

Avatar

Dark 2019-11-19 66.181.189.24

Aoe 2-г л тоглодог доо. Холбогдож тоглох залуус байвал холбогдоорой. 88094557

Avatar

Зочин 2019-11-19 202.9.43.23

Юу вэ энэ тоглоомын хөгжүүлэгчидтэй заргалдах хэрэгтэй. Бид нар ямар хятадууд юм уу х****л идэг!

Avatar

Зочин 2019-11-19 202.9.45.124

huurhun togloom shyy, medeej dundad zuunyg mgl morit tsereggyigeer yaj tusuulhuv.

Avatar

Зочин 2019-11-19 66.181.161.43

Гоё тоглоом шүү. 2г одоо ч тоглодог.

Avatar

зочин 2019-11-19 202.131.245.69

анхнаасаа байсан ш дээ. монголоор яриад л. энэ их гоё тоглоом шүү.

Avatar

Зочин 2019-11-19 64.119.26.92

за ашгүй дээ. х****л идсэн 3-р цувралыг ёстой тоглох дур хүрдэггүй юм. цуврал 2 л гайхалтай

Avatar

Зочин 2019-11-19 139.5.219.154

Монголчуудаа урагшаа! Лондонг дайлаар мордое

Avatar

Зочин 2019-11-19 202.126.89.119

Эхлээд Монгол дахь анлосаксог чөлөөл. Хаха.

Avatar

анлосаксог 2019-11-19 202.21.100.210

Энэ юу гэсэн үг вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж