Н.Цэрэнбат сайд Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат сайд Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа

Н.Цэрэнбат сайд Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Беранардино Ригаццони, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Франзиска Фрайбургхаус нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гар аргаар олборлох бичил уурхай, Тогтвортой хөгжлийн боловсрол, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежмент, Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах, Ногоон алт, малын эрүүл мэнд төслүүд болон Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааны талаар санал солилцов.  Мөн ЕБС-ийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох Ногоон паспортыг Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Беранардино Ригаццонид гардуулсан юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хоёрдугаар үе шат хэрэгжих болсонд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай уурхайг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа дуулгасан юм.  Тэрбээр “Байгаль орчны бохирдлоос урьдчлан сэргийлэн бичил уурхайчдын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэдэг зарчмыг Засгийн газрын зүгээс баримталж байгаа. Ирэх жилүүдэд бичил уурхайчдыг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад суулгаж бусад төрлийн ажил эрхлэлт рүү түлхүү шилжүүлэх бодлого баримтлах болно. Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах төсөл дээр манай Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо идэвхтэй хамтран ажиллаж байгаа.

2019 онд Үндэсний хорооны Ажлын алба олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг батласан бөгөөд тус төслөөс Агаар.мн сайтыг түшиглэн олон нийтийн мэдлэг мэдээллийг хөгжүүлэх, Ажлын албанд техникийн дэмжлэг үзүүлэх ажлууд төлөвлөгдөн хэрэгжиж байна. Сүүлийн 2 жил бид Швейцарын холбооны улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх талаар тогтмол ярилцаж байна. Энэ жил 2 улсын парлиаментын дарга нарын харилцан айлчлалаар тус салбарыг хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогч гүүр хэмээн онцолсон. Энэ оны 1 дүгээр сард болж өнгөрсөн Феспо олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хамтрагчаар маш амжилттай оролцсон. Иймд тодорхой арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цаашид энэ чиглэлээр дэмжиж болон хамтарч ажиллах хүсэлтэй байна” хэмээсэн юм.

Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Беранардино Ригаццони, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Франзиска Фрайбургхаус нар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд хамтарч ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж