Хятадын зүүн хэсгийн Фужянь мужийн Ниндэ хотноо лхагва гаригт /IX.15/ барилгад гарсан галаас цэцэрлэгийн насны 100 гаруй хүүхдийг эсэн мэнд аварчээ. Нэг давхрын цэцгийн дэлгүүрт гарсан гал түргэн хугацаанд барилгын бусад давхарт тархсан байна.
Гал гарсан барилгын хоёр давхарт цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Цэцэрлэгийн багш нар гал сөнөөгчдийн тусламжтайгаар хүүхдүүдийг цонхоор гаргасаар богино хугацаанд бүгдийг нь эсэн мэнд аварсан байна. Гэмтэж түлэгдсэн зарим хүүхдийг нэн даруй эмнэлэгт хүргэжээ. Галын улмаас хүний амь эрсдээгүй аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: China Daily.com