Британид амиа алдагсдын цогцсыг эргүүлэн авах зардлыг зээлээр олгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Британид амиа алдагсдын цогцсыг эргүүлэн авах зардлыг зээлээр олгоно

Британид амиа алдагсдын цогцсыг эргүүлэн авах зардлыг зээлээр олгоно

Британийн хилээр орж ирсэн ачааны машины хөргүүртэй бүхээгнээс тус улс руу хууль бусаар цагаачлахаар явж байсан Вьетнамын 39 иргэний цогцос илэрсэн хэрэг өнгөрсөн сард болсон билээ.

Одоогоор цогцос таниулах ажиллагаа дууссан бөгөөд цогцсуудыг эх орон руу нь илгээх зөвшөөрөл Британийн шүүх дээр хүлээгдэж байгаа юм.

Харамсалтай нь, үр хүүхдүүд, хань ижлээ Британи руу явуулахын тулд хууль бусаар хил давуулдаг хүмүүст их хэмжээний мөнгө төлсөн хохирогчдын ар гэрийнхэнд цогцсыг шилжүүлэн авна гэдэг санхүүгийн хувьд хүнд цохилт болж байгаа гэнэ. Тэд хил давуулдаг хүмүүст 50,000 хүртэл ам.долларыг төлөхдөө ихэнх нь банкнаас өндөр хүүтэй зээл авч, зарим нь орон гэрээ хүртэл зарсан байгаа юм. Шарилыг нь тээвэрлэхэд 2,800 орчим ам.долларын зардал гарах бол, чандрыг нь авахын тулд 1,900 орчим ам.доллар шаардлагатай аж.

Харин Вьетнамын Засгийн газраас амиа алдагсдын ар гэрийнхэнд энэ зардлыг нь зээлээр олгохоор шийдвэрлэсэн байна. Хохирогчдын хувьд 15-41 насны ид хийж бүтээх насны залуус байсан ба Британи руу очиж ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр явахдаа ийнхүү амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж