Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор долоо хоногийн бүрийн Лхагва гаригт хуралддаг. Маргааш Ерөнхий сайд орон нутагт ажиллах тул Засгийн газар өнөөдөр /2019.11.19/ ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай | Н.ЦЭРЭНБАТ |
3. | Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
4. | Ноот бичиг батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
5. | Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
6. | Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
7. | Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Ц.НЯМДОРЖ |
8. | Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
9. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
10. | Монгол Улсын Ерөнхий сайдын Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
11. | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
12. | Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
13. | Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний төсөөллийн талаар | Н.ЦЭРЭНБАТ |
14. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Н.ЦЭРЭНБАТ |
15. | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Ц.ДАВААСҮРЭН |