Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү? | News.MN

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлэх нь:

УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1дэх заалтад зааснаар ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой. Иймээс үйл ажиллагаандаа хувийн ашиг сонирхол биш нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж байгаа эсэхээ ардчилсан ёс, шудрага ёсны зарчмын дагуу нээлттэй мэдэгдэж байх явдал юм.

Нөгөө талаас Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын гишүүний хувьд түүний бүхий л үйл ажиллагаа Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой бөгөөд уг үүргийг хэрэгжүүлэхэд мөн “үүрэг” хүлээх ёстой юм.

Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д зааснаар “УИХ-ын гишүүн нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах” бүрэн эрхтэй байхаар заажээ.

Бүрэн эрх гэдэг нь тухайн албан тушаалыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, тодорхой албан тушаалтанд хамаарах, зөвхөн тухайн албан тушаалд байгаа этгээд л эдлэх  боломжтой хуулиар оногдуулж байгаа онцгой эрх юм. Өөрөөр хэлбэл эрх гэдэг бол заавал биелүүлэх шинжгүй, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй үүргийн шинж агуулдаггүй, сонгох боломж юм. Харин үүрэг бол заавал биелүүлэх, хэрэгжүүлэх шинжтэйн дээр хэрвээ биелүүлээгүй бол зайлшгүй хариуцлага хүлээх агуулгатай.

Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д заасан “Хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрх” гэдгийг УИХ-ын гишүүний  заавал хэрэгжүүлэх үүрэг гэж ойлгох, тайлбарлан  хэрэглэх боломжгүй байна.

Мөн Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэж заажээ. Гишүүн чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрх учраас хэрэгжүүлээгүйнх нь төлөө Гишүүнд хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Иймд Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 13 дахь заалт  “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Хэнд боловч …. нэр төрийг нь доромжилж болохгүй… үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”,  Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д “төрийн жинхэнэ албан хаагч (төрийн захиргааны болон төрийн тусгай ) нь холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх үүрэгтэй” байхад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д зааснаар “ Улсын их хурлын гишүүн нь Хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрх” –тэй байхаар ялгаатай хуульчилжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах нь УИХ-ын гишүүний хувьд “эрх”, харин төрийн жинхэнэ албан хаагч нарын хувьд “үүрэг” байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2д заасан “.. тэгш байдал, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. ” гэсэн тэгш байдлын зарчмыг мөн зөрчиж байна. Чухамдаа Хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу гаргах нь  аль ч төрийн албан хаагчийн хувьд нийтлэг үүрэг байж Үндсэн хуульд нийцнэ.

Иймээс :

  1. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26. “ гишүүн нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах. бүрэн эрхтэй ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн  19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1. дэх заалт Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”,  Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” , Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2д заасан “.. тэгш байдал, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. ” гэсэн заалтуудын агуулгыг;
  2. Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 13 дахь заалт  “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Хэнд боловч …. нэр төрийг нь доромжилж болохгүй… үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтуудын агуулгыг тус тус зөрчиж байна гэж  үзэн Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байна.

Санаачлага гаргасан: Иргэн Б.Баярмаа

Иргэн Б. Цэцэнбилэг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болор 2019-11-19 78.209.187.2

сонгогчид нь сонгосон гишүүнээ хэдийд ч хамаагүй эргүүлэн татах бүрэн эрхтэй баймаар бна учир нь тэд сонгосон учраас. мөн УИХ гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг үүрэгтэй болгомоор бна. гамгийн гол юм хариуцлага үүрэх , үүрэг хүлээх ….

Avatar

Зочин 2019-11-19 66.181.191.173

gishuud n buren erhtei irged n dutuu erhtei. manai ardchilaliin tsarai ene

Avatar

Зочин 2019-11-19 122.201.24.2

хүн нэгээс илүү хүнтэй бэлгийн харьцаанд орох ёсгүй

Avatar

Зочин 2019-11-19 122.201.24.2

хэмжээнээс хэтэрэхээр хор болох нь ойлгомжтой

Avatar

Зочин 2019-11-19 64.119.18.41

"БҮРЭН ЭРХ" = "ЭРХ + ҮҮРЭГ" !!! Үндсэн хуульд ингэж томъёолжээ!

Avatar

ҮНЭНИЙГ ХАЙГЧ 2019-11-19 183.81.171.2

УИХ -ЫН БҮРЭН ЭРХ ГЭДГИЙГ ОЙЛГОХДОО ,, АРД ТҮМНЭЭС ГАРСАН САНАЛ САНААЧЛЛАГЫГ ГИШҮҮД БҮРЭН ЭРХТЭЙГЭЭР ДАМЖУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ ,ЭСРЭГЭЭРЭЭ ГИШҮҮН БОЛООД АВБАЛ ГЭМТ ХЭРЭГЭЭС МУЛТАРДАГ , САНХҮҮГИЙН ЛУУВИР ХЙЙЖ БОЛДОГ ХҮН ДАРАМТАЛДАГ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БУСДААС ТҮРҮҮЛЖ ОЛООД ХУВЬДАА АШИГЛДАГ ЭРХ ГЭЖ Л ОЙЛГООД БАЙХ ШИГ ЭНЭ ХАР ТЭНЭГҮҮД ЧИНЬ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж