ОЮУТОЛГОЙ: Шүүхээс Дубайн гэрээг цуцлаагүй | News.MN

ОЮУТОЛГОЙ: Шүүхээс Дубайн гэрээг цуцлаагүй

ОЮУТОЛГОЙ: Шүүхээс Дубайн гэрээг цуцлаагүй

ОЮУТОЛГОЙ: Шүүхээс Дубайн гэрээг цуцлаагүй

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2019.11.18/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, өндөрлөсөн.

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлд:

  • Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/
  • Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
  • Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд ханджээ.

Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Бид энэ талаар Оюутолгой ХХК-иас тодруулахад, "Дархан Монгол Ногоон нэгдэл" ТББ нь Оюутолгой компанийг шүүхдээгүй, Засгийн газрыг шүүхэд өгсөн. Дубайн гэрээ цуцлагдаагүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Харин дээрх асуудалтай холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хуулийн мэргэжилтэн С.Асланбек өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр

Дубайн гэрээ гэх гэрээ байдаггүй, АНЭУ-ын Дубай хотод хийгдсэн "Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө" гэх нэртэй Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээ байдаг.

"Тухайн үед энэ гэрээг байгуулахтай холбоотой УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан байдаг. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёр захирамжаар энэ гэрээг байгуулах эрх олгосон, үлдсэн хоёр захирамжаар гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, түүний удирдамжийг баталсан.

Нэр бүхий ТББ нь Ерөнхий сайдын дээрх дөрвөн захирамж нь тухайн үед гарахдаа Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн учир "захирамжуудыг илт хууль бусад тооцуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу захиргааны хэрэг үүссэн. Уг хэргийн хуралдаан дуусч, дөрвөн захирамжийг илт хууль бусад тооцуулсан шийдвэр гарсан юм шиг байна. Нэг юмыг тодруулж хэлэхэд, энэ хэрэг огт гэрээтэй холбоотой маргаан биш бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа захиргааны хууль зөрчсөн уу, үгүй юу гэдэг л маргаан.

 Захиргааны акт буюу нэр бүхий захирамж илт хууль бус боллоо гээд гэрээ хүчингүй болохгүй. "Илт хууль бус захиргааны акт", "Гэрээ хүчингүй болох" хоёр ялгаатай, тэс өөр ойлголт.

"Гэрээ хүчингүй болох"-ыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй, Гэрээг "Хүчин төгөлдөр бус" гэж эсхүл "Хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсхүл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх үү?, түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитрээр аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсхүл дуусгавар болох зэрэг асуудал яригдана.

"Илт хууль бус захиргааны акт" гэдэг бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэд хэдэн тохиолдол хангагдсан тохиолдолд илт хууль бус болж, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох тухай ойлголт. Тэгэхээр яриад байгаа Ерөнхий сайдын дөрвөн захирамж илт хууль бус болсон нь тогтоогдсон бол анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болно л гэсэн үг. Гэхдээ, үүнийг үндэслээд байгуулагдсан гэрээ хүчингүй болохгүй. Их энгийнээр тайлбарлавал, хууль хүчингүй боллоо гээд түүнийг үндэслээд гаргасан журам хүчингүй болдоггүй, гэрээ байгуулах эрх олгосон Гүйцэтгэх захирлын тушаал хүчингүй боллоо гээд байгуулагдсан гэрээ хүчингүй болдоггүй. Энэ нь хоёр өөр харилцаа, нэгэнт эрх нь хүчинтэй үед хийгдсэн харилцаа хожим тэр эрх хүчингүй эсхүл хууль бус болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээрээ л байна гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайдын нэр бүхий захирамжууд ямар үндэслэлээр "Илт хууль бус" болсон нь байна. Засгийн газрын тухай хуулиар гэрээ байгуулах асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргах уу, Засгийн газар тогтоол гаргах уу гэдэг процессын маргаантай асуудал байдаг. Шүүх бодвол Засгийн газар тогтоол гаргах ёстой гэж үзсэн байх. Тэгвэл тэр байдлаар захирамжаа өөрчлөх буюу "Илт хууль бус" гэж үзсэн үндэслэлийн дагуу Засгийн газар тогтоол, захирамжаа эргээд авч хэлэлцэх хэрэгтэй, гэрээнд харин нөлөөлөхгүй гэсэн үг.

Өмнө энэ хэрэгт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, хэрвээ шинээр томилогдсон төлөөлөгч нар сайн байсан бол ийм энгийн маргааныг Засгийн газарт ашигтай байдлаар шийдэх хуулийн хангалттай боломж байсан юм. Дээр нь Шүүх эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулалгүй, зөвхөн Ерөнхий сайдын төлөөлөгчийг оролцуулж хэргийг шийдсэн нь процессын том алдаа байсан" гэжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-19 103.212.117.130

Новшнууд юм авах юм бол ав, авахгүй юм бол зайл п***а

Avatar

Зочин 2019-11-19 103.212.117.130

Тэгээд яацын зөв гэсиймуу хахаха

Avatar

Зочин 2019-11-19 203.91.115.41

Рио тинто Монголоос зайл

Avatar

Зочин 2019-11-19 103.229.122.120

да хятад энд бас л оролцсон

Avatar

зочин 2019-11-19 202.126.88.159

Бямбасайхан нь төрийн хүн юмуу, компаниудын адвокат юмуу. Ийм нэгмуу 2 хөлтэй, 2 хэлтэй этгээдүүд хамгийн зальтай зайлхай байдгийн.

Avatar

Lord 2019-11-19 122.201.24.161

Yaaj ch bodson Saixanbilegiin zov bsaan.Ene gereetei taniltsaj unshij vzsen oilgoj sudalsan xvn xed bgaa ve?Medexgvi unshaagvi oilgoogvi bj manaixan amniixaa zorgoor s****a shvv neeree.Xarj l bgaarai tsag xugatsaa xaruulna.Saixanbilegiin zov bsn shvv !!!!!

Avatar

яаг онохыг онол гэнэ 2019-11-19 122.201.24.2

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

Avatar

nuudel 2019-11-19 64.120.88.65

100 % rio tinto-d uguh baisan yum.34% ene ter gej soliorood teruugeer yavsan gaig uur deeree duudaad.Royaltiigaa avaad l hevtej baidag gazar erguuteed.3/1 % ashilaltiinzardaliin gargaj chadahgui zeeleer 34 % avaad.Odoo terniihee zeel huug n tuluud suuj baidag mun erguu uls shuu.Ganbaatar gej erguu novshiin hiisen ajildaa.

Avatar

Зочин 2019-11-19 202.21.108.220

Тэгвэл Дубайд хийгдсэ Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээ автоматаар хүчингүй боллоо. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчлэнэ. РиоТинто давж заалдах эсэх нь тэдний асуудал. Одоо цаашид ялалтаа баталгаажуулах л чухал.

Avatar

XAH 2019-11-19 66.181.167.143

Сайханбилэг н**ш Монголыг харин ч нэг зарсан даа. Дубайн гэрээ болон Эрдэнэтийн 49%

Avatar

Зочин 2019-11-19 182.160.2.52

Дубайн гэрээ гэж ирээд л аварга батэрдэнэ …..нтр тэнэгтдэг юм. Юугаа ч ойлгохгүй толгойгүй малнууд Оюутолгойгоор оролдож эдийн засгаа онходуулах вий дээ.

Avatar

Зочин 2019-11-19 202.131.225.197

Тэгж шаахаар нь бүр баас хүрээд байдаг юм

Avatar

Зочин 2019-11-19 203.91.115.41

Чам шин Хятадуудад тэгж л ойлгогдоно. Монгол хүнд бол Рио тинто гэгч луйварчидыг эх орноосоо зайлуулмаар байна. Бид эдэнгүй үхчихгүй л байх. Гадны луйварчидаар баялгаа тонуулж байж юу гэнэ үү өмхий орк чинь.

Avatar

Зочин 2019-11-19 64.119.25.140

Хи хи хуульч мөн юмуу. Яасан муу тайлбарладаг юм. Казахууд толгой муутай золигнууд шүү. Олон нийтийн энгийн ярианд товчлон хэрэглэсэн үг нэртэй маргаад байх юм, цаад агуулга нь мэдээж адил утга санаа л хэлж байгаа төдийшт.

Avatar

Зочин 2019-11-19 66.181.161.27

Chamd muu tolgoi ch baihgui yum bishuu racist pidr minee

Avatar

Зочин 2019-11-19 202.179.31.75

Ajilgui Mongol zaluus ih bn daa. Ajilaa hiideggui social eruul hiideg yasan zavtai zalhuu er veaan//////????

Avatar

Hasag 2019-11-19 66.181.161.27

Chamd bur muu ch gesen tolgoi ch baihgui yum bishuu racist pidr minee

Avatar

Зочин 2019-11-19 202.126.89.102

Tiim bailgvi dee !!!
Oyu tolgoin uurhaig haan, Rio Tintog huun gargaj Mongol Ulsiin amiig horloh sonirhol heniih ve? gedgiig
tamini neg eregtsvvleech !!!
Bid hvnii vgeer orj amia horlood yahavdee.
Bie bieniihee deer garah gesen oligarh bvlegvvdiin temtsel l urnuj baina dvv dee !!!

Avatar

Zochin 2019-11-19 202.126.89.40

Muusain popuud Mongoliig Venecuela bolf9h gej bn.Seremjtee.Gadaadiin hurungu oruulaltgui yamarch uls hugjij hooloo olj iddegui.

Avatar

М 2019-11-19 202.126.89.150

Яаралтгүй, галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Урвагчид бачимдаж байгаа нь үнэн

Avatar

zochin 2019-11-19 122.201.23.226

hen n hudal medeelel taraagaad bnaa

Avatar

zochin 2019-11-19 122.201.23.226

hen n hudal medeelel taraagaad bnaa,hariutslaga tootsooch

Avatar

Зочин 2019-11-19 192.82.69.74

энэ оцгонcон пязда мөн их гай ттарьж

Avatar

зочин 2019-11-19 202.126.89.224

зөв ярьсан бна хулхи эх орончидоос болгоомжил.Оюутолгой төслийн далд уурхайн гэрэээний асуудлыг попууд шийддэгүй юм олон улсын арбитрийн шүүх эцэслэн шийдвэр гаргана

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

олон улсын арбитрын шүүх гэж юу юм -бурхан юм уу, тэр тийм шудрага шүүх гэж байхгүй,3-дахь ертөнцийн" тэнэг" улс орнуудыг ДАРДАГ -МЕХАНИЗМ\шүүх нэрээр халхавчилсан\,хэзээ ч тэдний талд шийдэл гаргахгүй,барууны луйварчид дээрэмчид алуурчдаа хамгаалах гэж байгуулсан "ашгийн төлөө"шүүх-компани,өөрт нь ашигтай,луйварчны улс оронд ашигтай-луйвар мөнгөнөөс нь татвар орно,банкуудад ашигтай луйвар мөнгөө тэнд хадгална,дэлхийгээр дүүрэн луйварчид нь байна,тэднээс хахууль авч мөнгөө баруунд хадгалсан бая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж