KFC-д сүй тавьсан хосын хуримыг алдартай брэндүүд ивээн тэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

KFC-д сүй тавьсан хосын хуримыг алдартай брэндүүд ивээн тэтгэнэ

KFC-д сүй тавьсан хосын хуримыг алдартай брэндүүд ивээн тэтгэнэ

Жинхэнэ хайрын хажууд мөнгө бол юу ч биш. Тэр ч байтугай хайртай залуу чинь хэр мөнгө олдог, хаана хоолонд ордог, ямар боловсрол эзэмшсэн зэрэг ч хамаагүй байж болох юм. Гэвч хүн бүр ингэж боддоггүй бололтой.

Өмнөд Африкийн KFC-д Хектор гэх залуу хайртай бүсгүй Нонлаладаа гэрлэх санал тавьжээ. Энэ үед дэргэдүүр нь өнгөрсөн Анель гэгч эмэгтэй залуугийн ядуу байдлыг шоолон бичлэг хийж,  цахим ертөнцөд тараасан байна. Хүмүүс түүний шоолж бичсэн зүйлийг ичгэвтэр зүйл гэж бодсонгүй харин ч уярч, туслахыг уриалжээ. Анель цахим орчинд тараасан бичлэг дээрээ  "Өмнөд Африкийн эрчүүд арай л модоо барьчихжээ. Бүр KFC-д гэрлэх санал тавьж байна гээд бод л доо. Ямар ч мэдрэмж алга. Ер нь яачихсан хүн  KFC-д гэрлэх санал тавья гэж боддог байна аа?" гэж бичсэн байна. Харин хүмүүс түүний энэ “жиргээ”-нд эсэргүүцсэн сэтгэгдэл их бичжээ. Тэр ч байтугай KFC тэдний бичлэгийг хуваалцан "Энэ сайхан хосыг олоход бидэнд туслаач. Бид тэднийг адисламаар байна. Мөн бид тэдэнд хамгийн амттай сюрприз ч бэлдсэн. Бид бүгд хайранд хайртай шүү дээ. Хүмүүс ээ, туслаарай" хэмээн жиргэсэн байна.

Тун удалгүй хос хоёрыг олж,  тэдэнд зориулсан гайхалтай бэлгүүд ар араасаа цуварч эхэлсэн байна. “Пума” тэдэнд 680 ам.долларын ваучер, “Хуавэй” харин хоёуланд нь гар утас, Стандарт банк хосын 20 мянга гаруй ам.долларын өрийг тэглэж өгчээ.

Мөн бал сараа тэмдэглэх газарт нь “Ауди” компани хүргэж өгч, бал сарын аяллын зардлыг нь Мак Дональдс дааж, хуримд хэрэгтэй машин тээврийг Үбер зохицуулж, Күү хүнсний сүлжээ дэлгүүр 1300 ам.долларын худалдан авалт хийх эрх бэлэглэсэн гэнэ. Ингээд ч гайхалтай бэлгүүд дууссангүй. Брэндүүд төдийгүй хувийн бизнес эрхлэгчид  ч хоцрохыг хүссэнгүй. Нутгийн нэгэн үнэт эдлэлийн дэлгүүр хосын хуримын бөгжийг нь бэлэглэж, өөр нэгэн гар урлалын дэлгүүр Африк уламжлалт хуримын гоёл чимэглэлийг хариуцаж, сүйт бүсгүйн гоо сайхныг нутгийн алдартай спа зохицуулахаа амлав. Хуримын ёслолын хоол, бялуу, гэрлэсэн хосын бүтэн жилийн гэрэл цахилгаан, усны төлбөр, гал тогооны бүрэн тавилга зэрэг ч бэлэглэлээр ирэх нь тэр.

Хос хоёр хэзээ хуримаа хийхээ одоогоор зарлаагүй байгаа ч бэлгүүд  ар араасаа цуварсаар л байгаа аж.

Эх сурвалж: boredpanda.com

Б.Амарбаясгалан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж