Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүхээс тогтоожээ | News.MN

Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүхээс тогтоожээ

Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүхээс тогтоожээ

Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүхээс тогтоожээ

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн улс төрийн шоуны гол бай нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц болоод удаж байна. Тэрбээр “Б.Хурц Дамирангийн Энхбатыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас хулгайлж, Монголд хууль бусаар авчирсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б.Хурц юм” гэх мэтээр Төрийн ордонд хэд хэдэн удаа мэдээлэл хийж байв.

Харин Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал “УИХ-ын гишүүн Ж.Батзандан ор үндэслэлгүй худал мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр цацаж, Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаан доромжиллоо. Ж.Батзандан хийсэн мэдээллүүдээ үнэн зөв гэдгийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан аж. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцэж 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс “Хариуцагч Ж.Батзандангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Дээрх мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан” гэж мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд хэвлэлийн хурлаар дамжуулан нэхэмжлэгч Б.Хурцын талаар хардах эрхийнхээ хүрээнд түүнийг “Хүн хулгайлсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хурцын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг…” зэрэг мэдээ мэдээллийг түгээсэн боловч эдгээрийн үнэн зөв буюу бодит байдал дахь үйл баримттай нийцэж буй нь тогтоогдохгүй байна. Тиймээс Ж.Батзандан нь дээрх мэдээллүүдийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Төрийн ордонд 2017 оны арваннэгдүгээр сарын 06-нд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн байх тул бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэжээ.

Г.ӨНӨР 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-19 59.153.113.69

Шүүх Хурцын талд юм шиг харагдаж байна шүү

Avatar

baatar 2019-11-19 139.5.217.16

EBI tarvaga ERDENE bah melhii idej hanadaggui novshnuud. munguur shuuhed ih nuluuluh yum daa

Avatar

Иргэн 2019-11-19 150.129.141.189

Б.ХУРЦЫГ ӨМӨӨРӨГЧИД ХЭН БЭ… ТЭД БОЛ ЖИНХЭНЭ АЛУУРЧИД, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ. Б.ХУРЦ БОЛ ЖИНХЭНЭ МЭРГЭШСЭН ХУЛГӨЙЧ,

Avatar

Зочин 2019-11-19 122.201.24.2

1998 оны налгар намрын орой ардчилалын алтан хараацайнууд тэр үед засаг барьж байсан эрхмүүд бааранд тааралдаж эвгүй байдалд орцгоож маргалдаж сүүлдээ эвлэрцгээж шил юм ууя гэж тохирцгоогоод б** халж байтал зориг халамцуу та нар ардчилалыг гэхдээ буруу замаар эхлүүлсэн шүү гэж ярьж байгааг элбэгээ өөдөөс нь андуурсан аятай харж сонсоод намайг хэлээд байнуу гэж өс санаад бат үүлтэй нийлж байгаад а******н хөлсөлж зоригийг алуулсан зоригын гэрээс бат үүлийн малгай олдсон нь хэргийн эзний гэрч

Avatar

Зочтн 2019-11-19 202.21.108.174

Батзандан битгий х**, Нямдоржийнхоо өмхийг долоосон чинь чамд тохирно.

Avatar

Зочин 2019-11-19 203.91.115.51

Батзандан зоригтой нүүр лүү нь харж байгаад хэлдэг шудрага залуу

Avatar

Зочин 2019-11-19 202.21.108.174

Батзандан гэдэг энэ галзуу хүний нэр, царайг харахаар огиудас хүрээд, дотор муухай болох юм.
Энэ солиотын талаар мэдээ гаргах ямар шаардлагатай юм бэ???

Avatar

mgl 2019-11-19 202.179.11.230

Tsag hugatsaa buhniig haruulna. Zorigtoi mundag zaluudaa. Mongold ih yum hiih baih. Muu yum hiisen humuus ni heden uereeree haraalguulna.

Avatar

Kuka 2019-11-19 202.126.88.211

Шударга дүр исгэсэн хүн гэдэг нь олон зүйл дээр харагддаг даа. Нэг хиймэл сүр. Хийж байгаа нь хууль бус.

Avatar

Хотын бацаан 2019-11-19 76.86.9.107

Хурц чи бол жинхэнэ эр хүн Попзандан бол 2 нүүртэн пялдага н**ш Чи20 онд гудманд гарнаа

Avatar

ЗОЧИН 2019-11-19 192.82.72.163

ПОПЗАНДАН ДҮЛЗЭНБОЛД НАР ИСМЭЛ НЯМДОРЖИЙН АЛИА САЛБАДАЙ !!! 2020 ОНЫ СОНГУУЛИАР ГАРАХ ГЭЖ ХҮН АЛАХААС БУЦАХГҮЙ БОЛЧИХСОН ЯВАА !!! ЦУУ ГҮТГЭЛЭГ ТАРААХ ТЭДНИЙ ХУВЬД ЮУ Ч БИШ !!!

Avatar

Зочин 2019-11-19 66.181.187.244

Huniig hohirooj uuroo ashig hiideg humuus muuhai. Mash muuhai hun Batzandan

Avatar

4567899 2019-11-19 49.0.137.6

Энэ сумтай Зандан гэж нөхөр бол үнэн хэрэгтээ хамгийн адгийн шаар байна лээ ш тээ, Бааасанхүүгийн дэргэд бол энэ балай зүгээр л орилоо тахиа гэсэн үг, юм мэдэхгүй, ажил хийж үзээгүй зүгээр л улс төрийн алиа салбадай, ийм юмнуудыг нээх удаахгүй Гүнбалай шиг болгох хэрэгтэй, Ах дүүс нь ч гэсэн балай хулгайчууд байдаг юм, эднийхэн жирийн ардуудад тус болохгүй гай л болно..

Avatar

Зочин 2019-11-19 182.160.2.52

Сумтай батзандан.

Avatar

зочин 2019-11-19 66.181.185.84

Харин тийм их зурал дээр Баасанхүү гишүүнийг Чацганхүү гэж хэлж байсан мөн тэр сэтгүүлч залууг ш**** гэж яарьж байсан төрийн хүний наад захийн соел энэ хүнд байхгүй маш муухай хүн

Avatar

Зочин 2019-11-19 124.158.92.16

Ах дүүгээрээ 2 намд хуваагдаж Монголын төрийг шимэгч гэр бүлүүдийн 1 төлөөлөл. Шудрага, тэмцэгч дүр эсгэгч, жүжгийн тавилтттай царай, хоолойтой ийм хүнийг шудага хүний дүрээр нь боддог манай зарим иргэд гүйээ мөн гэнэн улс шүү

Avatar

зочин 2019-11-19 66.181.185.84

Батзандан Болд нарийн ганц хийдэг яарьдаг ажил нь Содномдаржаа Чимгээ нар еер эд нарт хийх ажил байхгуй байна эдний нам гэж юу байхав дээ

Avatar

зочин 2019-11-19 66.181.185.84

Батзандан маш ес зуйгуй будуулэг хун хуний эцэг эхээс егсен нэрээр нь хуртэл гутаан доромжилдог хун Монголийн ард тумнийг ч яг адилхан доромжилж байгаа энэ хун

Avatar

зочин 2019-11-19 202.126.88.159

ГУРЦ: Хүнийг оронд чинь а**а гэж заналхийлэх бол өөрөө эрүүийн гэмт хэрэг мөн.

Avatar

Ххххх 2019-11-19 202.126.89.39

Хурц ахаа уучлаарай

Avatar

Зочин 2019-11-19 139.28.216.26

хурц чинь их хурлын гишүүд албан тушаалтнуудыг хүртэл төмсөгдөөд чадаж байгаа нөхөр ийм шийдвэр гаргуулж дөнгөсөн бахй л даа, ер нь тэгээд улс орны эрх ашиг гээч юмны төлөө явж байгаа хүн буруутай байх уу, албан тушаал хувийн эрх ашгаар бусдыг дарамтлах гэж оролдох этгээд буруутай байх ёстой юу

Avatar

Зочин 2019-11-19 64.119.25.118

Батзандан дандаа л бүх ингэж ярьж байдаг нь үнэн ш дээ

Avatar

зочин 2019-11-19 202.131.225.150

Монгол улсынИх хурлын танхимд ийм элий балай юм суугаад олоннийтийн хэргэслээр галзуу хүн чиг юм яриад сууж байгаа нь орчин үеийн Монголын бас нэг эмгэнэл юм даа. ийм амьтныг УИХ-ын гишүүн байтугауй төлөвших шатандаа яваа хүн гэхэд хэцүү. ганц хууль санаачилж ажил хэргийн холбогдолтой юм ярьж байхыг нь хараагүй, харин хүн гүтгэж орилж хашгирч байхыг нь бол олон харсан. хар нямдоржийн бууны нохой л юм биш үү

Avatar

Зочин 2019-11-19 64.119.23.140

Баттулга хурц нарын төмсгийг хурц лав атгасан болохыг шүүхээс тогтоожээ

Avatar

Зочин 2019-11-19 64.119.23.140

Баттулга хүрэлсүх нарын

Avatar

Зочин 2019-11-19 64.119.23.140

Хурцад төмсгөө базуулчихжээ, энэ хүрэлсүх баттулга 2

Avatar

Зочин 2019-11-19 24.111.188.174

Батзандан ч дээ…аюул болоход нөхдөө хаяад зугтана,хэцүү цаг ирэхэд нөхдийнхөө ар нуруунаас хутга зоодог арчаагүй н**ш доо.Хурц харин дэргэд нь эр хүн

Avatar

Зочин 2019-11-19 66.181.188.50

Батзандан бол шинэ МАНАН*ын хүн Хүрэлсүхэд яаж пялдаганаж байгааг та нар харж байгаа биздээ

Avatar

Зочин 2019-11-19 202.126.89.201

жинхэнэ н**ш гэж энэ Батзандан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж