Дорнод аймгийн Халх голоос авч ирсэн гэх бөмбөгийг аюулгүй болгосон гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө.
Иргэний зүгээс Дорнод аймгийн нутгаас гар бөмбөг олсон хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар ирсэн байна. Үүнээс үүдэн цагдаагийн байгууллагаас бөмбөгт шалгалт хийхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс байрныхаа ойролцоох замыг хаасан байна. Ингээд бөмбөгийг аюулгүй болгосон учраас ойролцоох замыг хааж хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж эхэлжээ. Түүнээс биш “Тэди” төвийн ойролцоо бөмбөг дэлбэлэхээр тавьсан гэх мэдээлэл ташаа болохыг залруулсан юм.
Б.ЗАЯА