Халуун хэмжигчтэй чихэвч

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Халуун хэмжигчтэй чихэвч

Хүний биеийн халууныг хэмжих төхөөрөмжүүд олон янзын хэлбэр загвартайгаар бүтээгдсэн байдаг. Мөнгөн ус бүхий шилэн гуурсан халууны шилийг түгээмэл хэрэглэдэг байсан бол одоо электрон халууны шил хамгийн их хэрэглэгддэг болсон.

Харин Tympani компани энгийн чихэвчинд халуун хэмжигчийг нэмж өгсөн шинэ бүтээгдэхүүнээ гаргажээ.

Уг чихэвчийг гар утастайгаа холбон дуу сонсох, дуудлага хийх зэрэг энгийн чихэвчтэй адил бүхий л үйлдлүүдийг хийж болох ба үүн дээрээ нэмээд биеийн халуунаа хэмжиж болох гэнэ.

Өөрийнх нь аппликейшнийг суулгаснаар гар утсан дээр чинь таны биеийн халуун хэд байгааг харуулах ба сар өдөр, цаг минуттайгаар нь хадгалж болох гэнэ.

Үүнийг нэн ялангуяа бага насны хүүхдүүдэд ашиглахад тохиромжтой ба дуртай дуу хөгжмийг нь сонсгонгоо халууныг нь мэдэх боломжтой болсон давуу талтай аж.

Т.МӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж