Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө

Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө

ОХУ-ын нүүрсний салбар үйлдвэрлэлийн хамгийн өндөр түвшинд хүрэхийн төлөө ажиллаж байна. Тус салбар 2035 он гэхэд жилдээ 550-670 сая тонн нүүрс олборлохоор зэхэж байгаа бөгөөд дэлхийн нүүрсний зах зээлийн 25 хувийг эзлэх болно гэдгээ "Эрчим хүчний стратеги" төсөлд тусгажээ.

Харамсалтай нь, энэхүү том зорилтдоо хүрч чадах эсэх нь өнөөдөр судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй юм. Учир нь, нүүрсний эрэлт буурч, үнэ уналтад орохын зэрэгцээ дэд бүтцийн асуудлаа шийдэхгүйгээр ОХУ өнөөдөр дэлхийн нүүрсний зах зээлийн 16 хувийг хангана гэсэн өмнөх зорилтоо тогтоон барихад хүндхэн сорилттой тулгараад байгаа ажээ.

ОХУ-ын Эрчим хүчний яам арваннэгдүгээр сард 2035 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигтээ нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газартаа өргөн барив. Баримт бичигт уламжлал ёсоор тусгагдсанаар, эрчим хүчний түүхий эдийн үнэ, тэр дундаа сүүлийн 20 жилийн хугацаанд Оросын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний зах зээлийн таамаглалыг дэвшүүлсэн байна. Тодруулбал, ОХУ нь өнөөдөр дэлхийн 50 гаруй улс оронд нүүрс экспортолж байгаа бөгөөд тэдний 26-д жилдээ 1  сая тонн нүүрс нийлүүлж байна.

Статистик үзүүлэлтээс харахад, 2000-2018 оны хооронд ОХУ-ын нүүрсний экспорт тав дахин буюу 37.5 сая тонноос 193.2 сая тоннд хүрчээ. Энэ нь нүүрсний олборлолтыг 70 хувиар буюу 258.4 сая тонноос 439.3 сая тонн хүртэл нэмэгдүүлээд зогсохгүй, дэлхийн нүүрсний экспортод Орос улсын эзлэх байр суурь 7.1 хувиас 15.9 хувь хүртэл өсөв. Эрчим хүчний стратегийг боловсруулагчдын үзэж буйгаар, 2035 он гэхэд дэлхийн нүүрсний экспортын зах зээлд ОХУ-ын эзлэх хувь 25-д хүрч, харин олборлолт нь дор хаяж дөрөвний нэг дахин буюу 550-670 сая тонн хүрэх ажээ. Үүнд дотоодын нүүрсний эрэлтийн өсөлт ч мөн нөлөөлнө гэж харж байгаа юм байна. ОХУ-ын дотоодын нүүрсний эрэлт 2018 онд 180.7 сая тонн байсан бол энэ үзүүлэлт ирэх жилүүдэд 196 сая тонн болно хэмээн таамаглаж байгаа ажээ.

2000-аад оны үед нүүрсний салбарынхны хувьд дэлхийн зах зээлд шинэ эрин үе ирж, Баруун-Хойд Европын нутагт нүүрсний дундаж үнэ 1.5 дахин өсч, 39.4 сая ам.доллароос 61.2 сая ам.доллар болов. Харин Азийн гол зангилаа Австралийн Ньюкасл боомтод нүүрсний үнэ гуравны нэг дахин өсөв. Дэлхийн банкны судалгаагаар нүүрсний үнэ 36.1 -47.8 сая ам.долларт хүрчээ.  Гэхдээ 2000-аад оны сүүлч үеийн хямралын дараа нүүрсний эрэлт буурч, 1999-2008 оны хооронд дунджаар 4.5 хувиар өсч байсан бол 2010-2013 оны үед 2.9 хувиар л өссөн юм.  2013 оноос хойш энэ зах зээл уналтад орж, сүүлийн таван жилийн хугацаанд 2.5 хувиар буюу 3.87 тэрбум ам.доллароос 3.77 тэрбум ам.доллар болтлоо буурав. Энэ нь Европын холбооны нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой байжээ. Тус холбооны улсууд эрчим хүчний түүхий эдэд нүүрс гэхээсээ илүүтэй байгалийн хий болон бусад түүхий эдийг орлуулж ашиглах болов.

Эрчим хүчний олон улсын агентлагийн дүгнэлтээр, 2017 онд Европод нүүрсний цахилгаан станцыг барих үеийн зардал нь нүүрсний генераторын төрлөөс хамаарч, киловатт хүчин чадал 1700-2200 хүртэлх ам.доллартай тэнцэх бол салхины эрчим хүчний станц барих зардалд киловатт хүчин чадал 1820 ам.доллар, байгалийн хийн турбо болон нарны станц барихад киловатт хүчин чадалд 500-1300 ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Европын холбооны улс орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэмжээ 2013 онд 27.3 хувь байсан бол 2018 онд 20 хувь болтлоо буурав. Харин байгалийн хийн хэмжээ 15.5  хувиас 18.9 хувь хүртэл, сэргээгдэх эрчим хүч 8.3 хувиас 11.8 хувь хүртэл өсчээ.

БНХАУ-д ч гэсэн сүүлийн таван жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэмжээ 75 хувиас 66.5 хувь болтлоо буурсан бөгөөд байгалийн хийн станцад эрчим хүч үйлдвэрлэх явдал нь хоёр дахин буюу цагт 116.4 – 223.6 тераватт болж нэмэгдсэн. Эрчим хүчний олон улсын агентлагийн дүгнэлтээр, 2017 онд байгалийн хийн станц барих нь киловатт хүчин чадал 350 ам.доллар байх бөгөөд нүүрсний станц /киловаттад 600-800 ам.доллар/  барьснаас хоёр дахин хямд өртөгтэй гэв.

Бээжингийн зүгээс 2013 онд агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг баталсан бөгөөд энэ хүрээнд томоохон дөрвөн нүүрсний станцыг хаасан юм. 2016 онд үндэсний түвшинд тавдугаар арвангурав дахь төлөвлөгөөг батлаж, 2020 он гэхэд нүүрсний хэрэглээг жилд 160 сая тонноор бууруулж, эрчим хүчинд байгалийн хийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Өнгөрсөн жилийн дүгнэлтээр байгалийн хийн эзлэх хувь 7.4 хувьд хүрч, нүүрсний эрэлт 2017 онтой харьцуулахад бага зэрэг өсчээ. Гэхдээ 2013 онтой харьцуулахад 3.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Нүүрсний үйлдвэрлэл ОХУ-д ч гэсэн буурч байна. Тодруулбал, 2008-2018 оны хооронд нүүрсний хувь хэмжээ 18.9 хувиас 16 хувь болтлоо буурч, цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ 13.2 хувь буюу 98.8-85.8 сая тонн болтлоо буурав. Энэ үед эдийн засаг дахь нүүрсний эрэлт 10 гаруй хувиар буюу 204.6 -180.7 сая тонн болтлоо буурсан байна.

Иймээс ОХУ-ын нүүрсчид Европын зах зээлийн шахалттай зэрэгцэн Азийн зах зээлд анхаарлаа хандуулж эхэлсэн тухай далайчид нь ярих болов. Тодруулбал, 2015 оны эхний хагасаас 2019 оны эхний хагаст ОХУ-аас Азийг чиглэсэн нүүрсний тээвэрлэх онгоц 1.5 дахин өссөн бөгөөд 30.9-45.8 сая тонн нүүрс тээвэрлэв. Энэ үед Европ зөвхөн дөрөвний нэгийг буюу 17.3 сая тонноос 22.3 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна.

Хэдийгээр ОХУ Азийн зах зээлийн зүгт анхаарлаа хандуулж байгаа ч энэ зам нь дэд бүтцийн хувьд томоохон сорилттой тулгарч байна. Тухайлбал, Азийн хамгийн том нүүрсний хэрэглэгч болсон Энэтхэгийн нүүрсний эрэлт сүүлийн таван жилд 28.2 хувь буюу 452.2 сая тонн болтлоо өссөн. Гэхдээ тус улс нь логистикийн хувьд алслагдмал. ОХУ-ын нүүрсний экспортод өнгөрсөн жил Энэтхэг улс нь 2.1 хувийг эзэлсэн бол ойрын ирээдүйд энэ тоо өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ зах зээлийн төлөө ОХУ нь Индонези болон Австралитай өрсөлдөхөд хүрнэ.

Индонези болон Австрали нь дэлхийн хоёр том нүүрсний экспортлогч орон бөгөөд 2018 онд тэд Энэтхэгийн импортын 68.4 хувийг нийлүүлжээ.

Харин Өмнөд Солонгосын нүүрсний эрэлт 8.2 хувь буюу 88.2 сая тонноор өссөн бол Япон, БНХАУ тус тус 3 хувиар буюу 117.5 сая тонн болон 1.91 тэрбум тонн болтлоо буурчээ.

ОХУ-ын нүүрсний экспортод БНХАУ 12.5 хувь, Өмнөд Солонгос 13 хувь, Япон 8.6 хувийг тус тус эзэлж байна.

Дэд бүтцийн асуудал нүүрсний экспортыг Дорно зүгт хүргэхэд тулгамдаж буйгаас гадна дотоодын маш чухал асуудал болоод байгаа ажээ. Учир нь, 2018 онд РЖД-ийн нүүрсний тээвэрлэлт 4.6 хувиар удаашралтай байсан бол 2019 онд энэ нь 0.9 хувь болсон нь төмөр замын сүлжээ, хүчин чадал хангалтгүй байна гэж судлаачид үзэж байна.

Хэдийгээр энэ асуудлыг шийдэх гэж Байкал-Амурын болон Транссибирийн төмөр замыг сайжруулах эхний алхамыг хийхээр 2014 онд төлөвлөж,  2017 онд дуусгахаар болж байсан ч шинэчлэлийн ажил удааширч, ашиглалтад орох хугацаа нь 2019, 2020, 2021 он гэх мэт гурван удаа өөрчлөгджээ. Үүнтэй холбоотойгоор Байкал-Амурын болон Транссибирийн төмөр замыг шинэчлэлийн хоёр дах үе шат хойшлогдож байна. РЖД-ийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдснаар 2024 онд тээвэрлэлтийн хүчин чадлыг 1.5 дахин буюу 180 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцоолж байсан.

Дэд бүтцийн хөгжлийн асуудлаас гадна Ази тив дэх нүүрсний үнийн уналт ОХУ-ын тээвэрлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй байгааг судлаачид сануулсаар байна. Тодруулбал, нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл Балтика руу нүүрсний тээвэрлэлтийн үнэ 2018 оны дунд үетэй харьцуулахад 35 хувиар буюу нэг тоннод 85 ам.доллараас 55.6 ам.доллар хүртлээ буурч, харин Восточный боомтод 25 хувиар буюу нэг тонн 103.5 ам.доллараас 77.9 ам.доллар буурсан байна. Мөн Европын зах зээл дээрх үнийн уналт цаашид удаан үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Азийн зах зээлийн үнэд ч нөлөөлж болзошгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж