УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд хийх тов тогтоосон юм.
Захирамжийн дагуу өнөөдөр 14.00 цагт ээлжит бус чуулганыг хуралдуулж хаахаар төлөвлөөд байна. Гэвч ээлжит бус чуулганыг хаахаас өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Тиймээс ээлжит бус чуулганы тов хойшилж мэдэхээр байна.
Г.ДАРЬ