Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдахад гишүүд нь мэдээгүйгээс хойшлогдож, зарим нэг нь “Цагаа эрт хэлэхэд яадаг юм бэ” гэж бачимдаж орох байх газраа олж ядан явахад МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъян тун урт чихтэй юм. Хэзээний Төрийн ордонд ирчихсэн, Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг байнгын хороогоор хэлэлцэх нь үү, яах нь вэ гээд сонирхож сууна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед тэр мөн л Төрийн ордонд ирчихсэн хуралдаан болж буй “А” танхимын орчимд эргэлдэж, хаалга онгойлгон шагайж булталзаад л явсан.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхэд Э.Эрдэнэжамъянгийн хэрэг байх юм гэж үү.
Г.ХОРОЛ