Төрийн албаны ерөнхий шалгалтад 1588 нь тэнцжээ | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1588 нь тэнцжээ

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1588 нь тэнцжээ

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1588 нь тэнцжээ

Төрийн албаны шалгалтын эхний шат буюу ерөнхий шалгалт өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон. Монгол хэл, бичгийн шалгалт  өнөөдөр /2019.11.19/ орон даяар эхэлнэ. Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараах  төрийн албаны шалгалт тул шалгалтын онцлог болон бусад асуудлаар Төрийн албаны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Э.Одгэрэлээс тодрууллаа.


-2019 оны Төрийн албаны шалгалтын хоёрдох шат нь өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн төрийн албаны шалгалтын онцлог нь юу вэ?

-Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шалгалт болох ерөнхий шалгалтыг өнгөрөгч амралтын өдрүүдээр зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тэрхүү сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ  жил улс орон даяар нэгэн зэрэг Төрийн албаны ерөнхий шалгалт явагдлаа. Улсын хэмжээнд 8894 иргэн төрийн албаны шалгалтад оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс нийслэлд өгөхөөр бүртгүүлсэн 3000 гаруй иргэн энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар хувааж шалгалт авсан. Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газарт гэхэд нэг ээлжиндээ 200 гаруй шалгуулагч, өдөрт найман ээлжээр 1000 гаруй иргэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг цахим системээр өгсөн.

Мөн Төрийн албаны зөвлөлд оршин суугаа газраас өөр газар өгөх хүсэлт ирүүлсэн 60 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн. Төрийн албаны ерөнхий шалгалт нь ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх гэсэн агуулгын хүрээнд явагдаж байна.

-Ерөнхий шалгалтын нэгдсэн дүн гарсан байх. Нийт шалгалт өгсөн хүний хэчнээн нь  тэнцэж дараагийн шатанд орж байгаа вэ?

-Энэ удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 8894 хүн бүртгүүлсний 7616 иргэн шалгалтад орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шатны шалгалтад тэнцсэн. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрх нь бүрдсэн. Харин монгол хэл, бичгийн, кирил бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ. Нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой юм.

"ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДООС “Z” ҮЕИЙНХЭН БУЮУ  1997 ОНООС ХОЙШИХ ОНЫ ЗАЛУУЧУУД ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА"

-Энэ жилийн шалгалт шинэчилсэн журмаар авсан болоод ч тэр үү тэнцсэн хүний тоо нь  цөөн биш үү?

– Өмнөх жилүүдийн статистик мэдээллээс харахад Төрийн албаны шалгалт өгсөн нийт иргэдийн 30 хувь нь тэнцэж байсан судалгаа бий. Энэ жилийн хувьд шалгалт өгсөн иргэдийн хэлж байгаагаар “Уншсан хүнд амархан шалгалт байлаа. Өмнө нь хуулийн асуултууд их орж ирдэг байсан бол энэ удаагийнх ерөнхий суурь мэдлэгийг шалгасан байна” гэдгийг хэлж байсан. Тэнцээгүй хүмүүсийн хувьд “Шалгалт хүнд байсан, түүхийн асуултууд их ирсэн” гэх мэт тухайн шалгуулагчийн тэнцсэн, тэнцээгүйгээс хамаарч сэтгэгдэл нь өөр өөр байх нь мэдээж. Энэ жил төрийн албаны шалгалтын ирцийг харахад “Z” үеийнхэн буюу  1997 оноос хойших оны залуучууд дийлэнх хувийг эзэлж байна. Хамгийн ахмад нь 51 настай, эсрэгээрээ хамгийн залуу нь 20 настай байсан.

-Иргэдийн хувьд Төрийн албаны ерөнхий шалгалтад хууль эрхзүйн чиглэлийн асуултууд түлхүүтэй ордог гэж ойлгодог. Энэ утгаараа Төрийн албаны зөвлөлөөс гаргасан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн номоос бэлтгэдэг. Энэ жилийн шалгалтын агуулга цэнхэр номын агуулгаас өөр байсан гэж иргэд шүүмжилж байгаа?

-"Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн жишиг ганц ном уншиж судлаад Төрийн албаны шалгалтад тэнцэхгүй шүү дээ. Жишиг ном гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Гадаад оронд ч мөн адил жишиг ном, товхимол байдаг. Иймэрхүү чиглэлийн тестүүд ирнэ шүү гэсэн жишиг гэсэн үг. Түүнээс биш буцаагаад тэр номоос шалгалт авна гэсэн ойлголт огтхон ч биш. Дутуу бэлдээд шалгалтад тэнцээгүй хүмүүсийн хувьд ийм тайлбар хийж байгаа байх. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн хүмүүсийн төлөөллөөс бид сэтгэгдлийг нь сонсоход “Бусдаас бурууг хайхгүй, бэлдэх хэрэгтэй юм байна. Анх удаагаа өгөөд тэнцлээ. Төрийн албаны ерөнхий шалгалт тухайн хүнээс тал бүрийн мэдлэг шаарддаг юм байна, асуултууд хүнд биш байлаа” гэдгийг хэлж байсан. Ер нь бол хувь хүний бэлтгэлтэй шууд холбоотой. Өөртөө цаг гаргахад, амжилт гарна.

-Өмнөх жилүүдийн Төрийн албаны ерөнхий шалгалтад хууль давамгайлдаг байсан бол энэ жил мэдээлэл зүйн чиглэлийн асуултууд түлхүү орж ирсэн юм байна. Шалгалтын агуулгад өөрчлөлт орсон гэж ойлгох уу?

-Агуулгын хувьд төрийн албанд ажиллах хүн юу мэдсэн байх ёстой вэ, тэр бүх чиглэлийг багтаасан гэж хэлж болно. Төрийн албаны  шалгалт ерөнхий мэдлэг шалгах шалгалт  гэдэг утгаараа шалгуулагчид маань танин мэдэхүйн номуудыг сайн унших хэрэгтэй. Ерөнхий мэдлэг гэдэгт IT чиглэл ч орно. Компьютерийн программ дээр ямар хэмжээнд ажиллаж байна вэ гэдгийг давхар шалгаж байгаа юм. Өмнө нь шалгалтад орж буй хүмүүс ТАЗ-өөс гаргасан тестийн номыг цээжлээд, заримыг нь таах аргаар тест бөглөөд тэнцчихдэг байсан бол  энэ жилээс Төрийн албаны ерөнхий шалгалтын агуулга өөр болсон гэдгийг ойлгох хэрэгтэй .Тухайн шалгуулагчийн ерөнхий мэдлэгийг нь шалгахад түлхүүтэй чиглэгдсэн. Ерөнхий шалгалтад оролцсон иргэд тухайн албан тушаалын шалгалт өгөх болзол нээгдэнэ. Тусгай шалгалт нь долоон ур чадварын хүрээд явагдана. Төрийн албанд ажиллах босго манайд төдийгүй, бусад оронд ч өндөр болж байна.

-Долоон ур чадвар гэдэгт юу юу орох вэ?

 -Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, удирдан зохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин гэсэн долоон ур чадвар. Төрийн албаны шалгалтын агуулгыг эрдэмтэн, судлаач зэрэг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг олон сарын хугацаанд ажиллаж боловсруулсан. Канад, Солонгос зэрэг орны туршлага болоод өөрийн орны онцлогыг тусгасан.

"ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ БОСГО МАНАЙД ТӨДИЙГҮЙ, БУСАД ОРОНД Ч ӨНДӨР БОЛЖ БАЙГАА"

-Гадаадад олон жил сурч байгаад ирсэн залуусын хувьд Монгол хэл, бичгийн шалгалтыг хангалтгүй өгөх магадлал өндөр. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд гадаадад боловсрол эзэмшсэн, гадаад хэлтэй боловсон хүчин эрэлттэй. Тэгэхээр Төрийн албаны Монгол хэл бичгийн шалгалтад дээрх залууст босго оноог нь багасгах зэрэг төрийн дэмжлэг бодлого үгүйлэгдэж байх шиг. Үүнд ямар хариулт өгөх вэ?  

-Монгол Улсын төрийн албаны бүх албан бичиг кирил бичгээр бичигдэх нь тодорхой. Гадаад хэлний ур чадвартай байсан ч, Монгол хэлний найруулга зүйн алдаатай бичдэг байж болохгүй. Төрийн албаны  чухал зүйлийн нэг нь Монгол хэл, бичгийн соёл. Тийм учраас хүн бүхэн Монгол хэлээ сурах зайлшгүй шаардлагатай.

-Шалгалтын үеэр гарч буй зөрчил, дутагдал юу байв. Шалгуулагчийн нууц үг нь ажиллахгүй байх зэрэг техникийн алдаа гарч байна уу? 

-Бүртгэлийн явцад иргэдийн гаргасан нийтлэг алдаа нь овог, нэрээ буруу бичих, нууц үгээ мартах, заавал бичих талбарыг бөглөөгүй, мэдээллээ илгээх товч дараагүй, мэдээллээ үнэн зөв оруулаагүй, хавсаргах материалаа дутуу бүрдүүлсэн зэрэг алдаанууд гарсан.  Энэ жил шалгалтын зохион байгуулалт сайтай, шалгуулагчид бусдаас хуулах, өөр хоорондоо ярих, утсаар оролдох ямар ч боломжгүй, бүгдэд нь тэгш үйлчилсэн, шударга боллоо гэдгийг ч шалгуулагчид хэлж байгаа. Төрийн албаны шалгалтыг Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа. Энэ утгаараа эхлэх болон дуусах үед холбогдох зааварчилгааг өгч ажилласан.

-Төрийн албаны ерөнхий шалгалтаас хоцорсон хүмүүс нөхөж шалгалт өгөх боломжтой юу?

-Боломжгүй.

-Төрийн албаны шалгалтыг дахин хэзээ зохион байгуулах вэ?

-Жилд хоёроос доошгүй удаа Төрийн албан шалгалтыг зохион байгуулах хуультай. Энэ дагуу он гаргаад дахин шалгалтыг зохион байгуулна. Яг нарийн хугацаа нь одоогоор гараагүй байгаа.  Ирэх хоёрдугаар сард дахин шалгалтыг зохион байгуулаач гэдэг хүсэлт иргэдээс их ирж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-19 194.36.108.83

Нийт 100 онооны тестнээс 65 ба түүнээс дээш оноо авахад яагаад тэнцэхгүй гэж 3-р шат хүртэлээ явчихаад дахин босго оноо тавих шаардлагагүй биздээ 65 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс гомдолтой байна.

Avatar

Зочин 2019-11-19 66.181.161.120

Ерөнхий мэдлэг гээд хаа хамаагүй юм оруулж болохгүй ш дээ. Тестийг нь боловсруулсан хүмүүс бүх тестээ хараагүй энд тэндээс хамаад юу ч хамаагүй оруулсан байх. Номноос 50 хувь нь ирнээ гэсэн байхгүй. Төрийн албанд ажиллах хүн дэлхийн түүхийг бүгдийг нь мэдэх ёстой юу. Ядаж нууц товчооноос асуултаа бэлдээч.

Avatar

зочин 2019-11-19 203.91.115.53

тѳрийн албан хаагчдын шалгалт худлаа хуйвалдаан маягаар хийгддэг шүү.ярилцлага нэрээр оноог н нэмж оруулах хүнээ л оруулдаг хуурамч явдал гардаг н үнэн шүү

Avatar

Зочин 2019-11-19 202.131.242.74

Мал царайлсан юмнууд, төрийн нэр гутаасан. Пүрэвдагва болооод бусад албаны хүмүүс шалгалтанд орсон хүмүүүсээс уучлалт гүйх хэрэгтэй. Миний төлсөн татвараар цалинжиж байгаагаа мэддэг мал мэддэггүй мал уу.

Avatar

Зочин 2019-11-19 202.179.4.110

Шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотой гэж битгий худлай ярь шинэ хуулинаас чинь ганц ч тест байхгүй байна лээ юм бүхнийг худлаа ярьж явуулдагаа болмоор юм

Avatar

Зөв бич 2019-11-19 104.34.79.53

…худлаа, больмоор… гэж бичнэ шүү найз аа. Ийм бхаар чинь шалгалтандаа унана ш дээ хө

Avatar

Зочин 2019-11-19 64.119.18.41

Төрд шургалахын төлөө ингэж улайран зүтгэх нь эрүүл үзэгдэл биш дээ!!! Н.Энхбаяр тэргүүтэй МАНАН-г үүсгэн байгуулагчдын хар гай!!! Төрийн албан тушаалыг ашиглан хөрнгөжих боломж бий болсон учраас, хувиараа зүтгээд амжилтад хүрэхэд маш их бэрхшээлтэй учраас л залуус ийнхүү төр рүү хошуурдаг болсон!!!!!! Маш хортой гаж үзэгдэл дээ!!!!!

Avatar

Зочин 2019-11-19 66.181.178.56

Хууль нь сая батлагдаад өөрчлөгдсөн, гарын авлагын номыг шалгалтын өмнөхөн бэлдэж худалдсан, дээр нь шалгалтад бэлтгэх аргачлалыг олон нийтэд таниулаагүй зэрэш үнэхээр зохион байгуулалт муутай боллоо. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд бхад үнэхээр сайн зохион бгуулж ажиллаагүй бн.

Avatar

Зочин 2019-11-19 66.181.165.212

Hen tanin medehuin nom unshaad suuj bh ve dee

Avatar

Чи яалтчгүй мал 2019-11-19 202.126.89.60

Мал юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж