Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар хугацаа нь дууссан эм худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эмийг борлуулсан нь илэрчээ. Мөн “Сүлдэн”, “Ананас” эмийн савд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь илэрсэн байна. Тиймээс нэр бүхий эмийн сангуудад албан шаарддага хүргүүлж холбогдох мөнгөн торгууль оногдуулжээ. Цаашид “Ананас” эмийн сан, “Интимэйт” биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналтай байгаагаа хүргүүлсэн байна.
Г.ТУУЛ