"Аавынхаа Амьдралын нахиа киноны Баяраагийн дүрд хайртай" | News.MN

"Аавынхаа Амьдралын нахиа киноны Баяраагийн дүрд хайртай"

"Аавынхаа Амьдралын нахиа киноны Баяраагийн дүрд хайртай"

"Аавынхаа Амьдралын нахиа киноны Баяраагийн дүрд хайртай"

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийг ‘Цогт тайж’ киногоор нь монголчууд андахгүй. Түүний хүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар өдгөө тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, алтан үеийн залгамж халаа болсон уран бүтээлч болохоо харуулсаар яваа. Тэгвэл энэ удаа Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Анартай ярилцлаа.

Аавтайгаа усны дусал мэт адилхан төрхтэй тэрбээр уран бүтээлчийн гараагаа жүжигчнээс эхэлсэн. Түүнийг МҮОНРТ-ийн “Улаан эрэг” олон ангит кино, “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Сүүлчийн шөнө” зэрэг 10 гаруй дэлгэцийн бүтээлийн дүрээр үзэгчид мэдэх биз. Өвөө, аавынхаа авьяасыг өвлөсөн тэрбээр энэ удаа ерөнхий найруулагчаар ажилласан дэлгэцийн анхны уран бүтээлийнхээ нээлтийг хийхээр тун  завгүй явна. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Дэлгэцийн шинэ уран бүтээлийн ажил гээд завгүй явна уу. Хоёулаа уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэе. Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Сүүн замын сахиул” кино таны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа анхны бүтээл үү?

-Тийм. “Сүүн замын сахиул” уран сайхны кино бол миний бие даасан анхны уран бүтээл. Би өмнө нь цөөнгүй киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан. Энэ удаа өөрийн “Титанс” пикчерсийг байгуулж, анхны дэлгэцийн бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр тун завгүй явна даа. Анх 2018 оны аравдугаар сард гурван найзтайгаа ярилцаж, нэгдээд өөрсдийнхөө хүчээр энэ киног хийхээр болсон. Аливаа зүйлийн цаг, тохироо бүрдэнэ гэж байдаг шүү дээ. Би 2014 оноос хойш улс эх орныхоо үнэт өвийн тухай дуугарах гээд “Андгай” зохиолтойгоор энэ киног хийнэ гэж бодож явдаг байлаа.

Тэгээд киноныхоо зохиолыг бичиж эхлээд маш удаан явсан. Олон хүн зөвлөх зохиолчоор ажиллаж, санаа өгсөн. Мөн түүхчид хамтран ажиллаж, зөвлөгөө өгсөн. Бид кино зохиолоо бэлэн болсны дараагаар өнгөрөгч гуравдугаар сард зураг авалтаа эхэлсэн.

Би кино группийн хувьд нэлээд хүчирхэг багийг бүрдүүлсэн гэж бодож байгаа. Монголын кино урлагийн урдаа барьдаг уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллалаа. Нэлээд олон кинонд ерөнхий зураглаачаар ажилласан Б.Баатар найз маань байна. Мөн дууны найруулагчаар С.Нэргүй /Нэско/ нэрээр нь киноныхон андахгүй дээ. Зураачаар “Ану хатан” кино гэх мэт олон кинонд хамтран ажиллаж байсан Л.Батбилэг буюу Жиби, тайзны зураачаар Б.Бат-Оргил ажилласан бол нүүр хувиргалтын багаар “Make up cinema” гээд Ж.Оюунсувдын багийнхан гэх мэт олон уран бүтээлч ажилласан.

-Анхны уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу өгүүлэхийг хүссэн бол?

-Бид найзуудаараа ярилцаад киногоо хийсэн. Миний хувьд анхнаасаа эх оронч сэтгэлгээгээр кино хийе гэж бодож явдаг байсан юм. Бидний санаа бол ямар нэгэн улс үндэстэнд өөрийн түүх соёл, угсаатны гарал, нандигнаж явах үнэт өв гэж бий. Монголчуудын агуу түүхийг зарим улс орнууд өөрсдийн түүх мэтээр ярьж, хэлж байна. Гэтэл өвөг дээдэс минь өнөөдөр бидэнд ямар үнэ цэнэтэй зүйлийг үлдээхийн төлөө махаа сэглүүлж, цусаа урсгаж, ясаа бутлуулж явсан юм бэ. Тиймээс өнөөгийн залуустаа амь нас, гэр бүл, магадгүй эцэг, эхээс чинь илүү үнэтэй зүйл гэж байдаг юм шүү гэдгийг л хэлэхийг хүссэн юм.

-Авга ах Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягтайгаа хамтран ажилласан байсан уу?

-Би кинондоо аав, ах хоёрыгоо хоёуланг нь тоглуулсан л даа. Ер нь кино өндөр төсвөөр бүтдэг. Миний хувьд киногоо хийхийн тулд найз нараасаа тусламж авна, машин тэрэг, байр орон сууц гээд л… Хөөрхий манай уран бүтээлчдийн кино хийдэг жишиг бол энэ. Төр засаг нь кино урлаг гэгчийг тэр чигт нь хаячихсан, хамгийн сүүлд авч хэлэлцдэг болоод удаж байна. Тиймээс би аав, ах, эгч нарынхаа туслалцааг авна шүү дээ. Өнөөдөр жүжигчдийн цалин хөлс ч өсч, хэн хэнээ дэмжиж ажилладаг болсон байна. Нэгнийгээ кино хийх гэж байгааг дуулаад чин сэтгэлээсээ тусалж, дэмжсэн тэр хүмүүстээ “Баярлалаа” гэж хэлмээр байна. Миний хувьд тэр хэмжээгээр баярлаж, талархсанаа илэрхийлж, том хариу барих нь хаа юм. Гэхдээ ямар ч байсан тэднийгээ хүндэлж хайрлан, өөрсдөд нь туслах цаг ирвэл чин сэтгэлээсээ туслахад бэлэн шүү. Тэгэхээр зэрэг аав, ах хоёрыгоо гуйхаас өөр аргагүй болж байгаа юм л даа.

 -“Сүүн замын сахиул” уран сайхны кино Казахстанд нээлтээ хийнэ гэсэн үү?

-Тун удахгүй энэ сарын 28-нд Казахстан улсад албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Яг долоо хоногийн дараа арванхоёрдугаар сарын 5-нд Монголынхоо бүх кино театруудад нээлтээ хийх юм. Монголын уран бүтээлчдээс маань Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Ё.Цог, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, Ж.Оюундарь болон Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг зэрэг олон сайхан уран бүтээлчдээр дамжуулан хэлэх гэсэн санаа илэрхийлэхийн тулд “ашигласан” гэх үү дээ. Гадны жүжигчин гэвэл Казахстан улсын “Рекитер” уран сайхны киноны Саяны дүрд тоглодог алдарт жүжигчин, миний хуурай ах Саят Исембаев ахынхаа хамт тоглосон.

-Таны хувьд аавтайгаа хамтран ажиллаж буй дэлгэцийн хэд дэх уран бүтээл вэ?

-Аав, ахтайгаа хамтран ажиллаж буй дөрөв, тав дахь уран бүтээл байх шүү. Бид нэлээд олон кинонд хамтран тоглосон. Миний хувьд анх жүжигчнээр уран бүтээлчийнхээ гарааг эхэлсэн. Уг нь миний суурь мэргэжил бол Дархан-Уул аймгийн Технологийн их сургуулийг барилгын материалын технологийн инженер мэргэжил. Тэгээд 2013 онд Соёл урлагийн их сургуулийг тайз, дэлгэцийн найруулагч мэргэжлээр эчнээгээр суралцаж төгссөн. Одоо уран сайхны кинонд тоглохгүй байгаа.

 -Аавыг тань Монголын ард түмэн тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нь сайн мэднэ. Аавтайгаа их адилхан юм. Царай төрхөөс гадна зан характерын хувьд ямар занг нь дууриасан бэ?

-Би аавтайгаа адилхан. Аав бид хоёрыг зэрэгцүүлээд зогсоовол насны ялгаа бий. Гэхдээ аавынхаа Жамухын дүрд тоглож байсан үеийн зурагтай нь харьцуулж харахаар өөрөө ч гайхдаг. Үнэхээр өөлөх юмгүй адилхан л даа. Чихийг нь хүртэл дууриасан. Зан чанарыг нь бас. Манай аав чинь их хурц, ширүүн ааштай хүн шүү дээ. Хүнээс айж, эмээнэ гэсэн юм байхгүй. Би ч гэсэн багаасаа тийм байсан. Одоо ч тийм зантай. Хүн яаж харьцана. Тэрэнд нь тааруулаад л харьцана. Манайхан маш хурц ааштай, ширүүн зантай хүмүүс. Ер нь шударга, ширүүн зантай хүн хожих нь бага, алдах нь их юм шиг. Мэдээж эр хүн юм чинь алдаж, онолгүй л яахав.

 -Нэгэн ярилцлагадаа Дархан-Уул аймагт амьдарч байхдаа нэлээд “хүнд гар” байсан тухай ярьсан байсан. Цэргийн албанд явснаар томоожиж, ухаарсан гэсэн?

-Хүнд гар нь ч юу юм бэ. Эр хүн болгон бага залуудаа сахилгагүй байдаг шүү дээ. Сахилгагүйтэж байгаагүй эрэгтэй хүн байхгүй. Би бол 25 нас хүртлээ үнэхээр сахилгагүй байснаа хэлдэг юм. Манай удам ч тийм. Өвөө маань ч гэсэн залуу насандаа ажил хөдөлмөр эрхэлж, ууланд мод хийж хүртэл явсан. Цэргийн алба хаасныхаа дараа хотод ирж, сүүлд 40 гаруй насандаа жүжигчин болсноор тогтож байсан гэдэг. Манай өвөөг хүмүүс Цагааны Цэгмэд нэрээр нь мэддэг ч жинхэнэ нэр нь М.Батсүх гэдэг нэртэй хүн байсан шүү дээ.

Аав маань ч ялгаа байхгүй 20 хэдэн насандаа Ю.Цэдэнбал гуайн дүрд тоглоод залуу насны аагаар алдаж, оносон юм зөндөө л байгаа. Гэхдээ аавын минь амьдралын онооноос илүүтэй бүтээсэн олон сайхан дүр, тэр нөр их хөдөлмөрийг нь үнэлэх ёстой юм болов уу. Миний авга ах Ц.Төмөрхуяг маань Улсын драмын эрдмийн театрт 22-хон настайдаа уран сайхны удирдаач хийж байсан. Өнөөдөр тэр хүнийг тайзан дээр гараад ирэхэд давж тоглох хүн байдаггүй л байсан. Миний эцгийг, ахыг ямар явсныг бүх хүн мэднэ. Ер нь манайхан хүний алдаа оноог дүгнэх тун дуртай улс юм. Хувь хүний амьдралд халдаж байгаа нь маш бүдүүлэг явдал шүү дээ.

-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?

-Манай гэр бүлийн хүнийг И.Алтанчимэг гэдэг. Хөдөө аж ахуйн их сургуулийн хорио цээрийн ангийг төгссөн. Хүүг маань А.Тэмүүжин гэдэг. Одоо гурван настай.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлийнхэндээ цаг хэрхэн гаргаж байна вэ?

-Уран бүтээлч хүний ар гэр гэдэг маш том түшиг тулгуур байдаг. Би эхнэр, хүүтэйгээ амьдардаг. Манай эхнэр надаас олон насаар дүү л дээ. Миний хувьд өмнө нь бас амьдрал зохиож байсан. Хүний зурсан зураг гэж тийм байдаг юм байлгүй. Урлагийн хүн учраас олон хоногоор ажлаар их явдаг. Эхнэр маань тэр болгоныг ойлгож, дэмжинэ гэдгээ ч үргэлж хэлдэг. Би аль болох л эхнэр, хүү хоёртоогоо цагийг хамт өнгөрүүлэхийг боддог доо. Амралтын өдөр гэр бүлээрээ хоол идэх, кино үзэх, цэцэрлэгийн арга хэмжээнд оролцохоос гадна хамгийн чухал нь хамтдаа ярилцаж, бие биедээ сэтгэлийн дэм өгөх цаг гаргахыг хичээдэг.

Миний ээж одоо 60 гаруй насны хүн Дархан-Уул аймагт амьдардаг. Би ээждээ ч бас зав гаргахыг боддог. Тийм  учраас амралтынхаа ганц хоёр өдрийг эхнэр, хүүхэдтэйгээ, ээжтэйгээ хамт өнгөрүүлэхийг л хүсдэг юм. Ер нь аав, ээж, эхнэр хүүхэд, ах дүү гээд ойр дотныхонтойгоо цагийг хамт өнгөрүүлэх дуртай. Сая би “Сүүн замын сахиул” уран сайхны киног хийхийн тулд бүтэн жил ажиллалаа. Цаг зав бараг гарсангүй дээ. Урлагийн хүний ажлыг ойлгож, түшиж явах ар гэр, хань ижил гэдэг бол хамгийн сайхан зүйл. Эцэст нь аав, ээж ханьдаа хайртай шүү. Та нар маань намайг үргэлж дэмжиж байдагт баярладаг шүү гэж хэлмээр байна.

-Охин нь бас хэд хэдэн кинонд тоглоод амжсан шүү дээ. Одоо хэдэн настай вэ?

-Миний охиныг А.Ялгуун гэдэг. Одоо 12 настай. Зургадугаар ангийн сурагч. Би охиныгоо хар багаас нь уран бүтээлийнхээ ажилд аваад л явдаг байсан. Одоо манай хүү ч гэсэн намайг дагаад л зураг авалтаар явдаг. Охин минь бараг тав, зургаан кинонд тоглочихлоо доо. Ирээдүйд жүжигчин болно гэдэг. Хамгийн анх “Зангараг” уран сайхны кинонд тоглохоос гадна “Замбуулин дуусах болоогүй”, “Галзуу зугаалга”, “Улаан пальто” зэрэг кинонд тоглосон.

-Ааваасаа сонссон хамгийн том магтаал гэвэл?

-Манай аав чинь хүн магтаад байдаг хүн биш л дээ. Ер нь хатуу, ширүүн ааштай, шударга  хүн. Хүний болохгүй зүйлийг л хэлэхээс “Чи болж байна. Сайн байна” гэж хэлэхгүй. Би их хожуу кино урлагт орж ирсэн л дээ.

Миний ааваасаа сонсож байсан хамгийн сайхан үг гэвэл аав маань надад зориулж хэлээгүй ч найздаа хэлэхдээ “Удмын юм гэж байдаг юм байна даа. Энэ хүн миний тусламж дэмжлэггүйгээр өөрөө кино урлагт ороод ирлээ. Хүний цус гэдэг үнэхээр хүчтэй юм байна” гэж хэлж байсан.

Энэ бол ааваасаа сонссон хамгийн сайхан үг. Би бол ааваасаа, ахаасаа “Намайг нэг тийм кинонд тоглуулаад өгөөч” гэж хэлж үзээгүй. Найз нөхөд маань анх 2008 онд Дархан-Уул аймагт “Зам” киног хийж, тэр кинонд тоглосноор анхныхаа уран бүтээлчийн гарааг эхэлж байсан. Аав маань тэр кинонд бас тоглосон байдаг.

 -Тэгвэл аавынхаа аль дүрэнд нь илүү хайртай вэ?

-Би аавынхаа нэг дүрд маш их хайртай. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Биндэр гуайн найруулсан “Амьдралын нахиа” монголын уран сайхны киноны дүр. Яагаад гэвэл би яг тэр замаар явж байсан. Аавынхаа шартаад түмпэн бариад огиулж байгаа тэр хэсгийг хараад “Би яг ингэдэг байх даа” гэж бодож байсан юм. Би бага залуудаа ихээхэн уудаг нөхөр байлаа. Надад амьдралдаа алдаж явсан үе бий. Гэхдээ би үүгээрээ бахархаагүй шүү. Зүгээр архи ууж, гудамжинд явснаа аавынхаа тоглосон “Амьдралын нахиа” киноны дүрээс олж харсан байхгүй юу. Тэр кинон дээр ямар гоё байсан амьдрал яагаад сүйрэх болов. Үүнийг л залуус маань ойлгож, олж харах хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл би тэр ухаарлыг олж харсан учраас тэр дүрд нь илүү хайртай. Маш сайн дүр.

 -Уран бүтээлч хүнийхээ хувьд Монголын кино урлагт цаашдаа юуг хийхийг хүсч, мөрөөддөг вэ?

-Би кино урлагт нэг их юм хийгээд, мандаад, хөгжүүлэх гэсэнгүй. Манай уран бүтээлчид тайз, дэлгэцийн урлагийг өөрсдийн чадах чинээгээрээ аваад явж байна. Энэ бүх хөдөлмөрийг нь би муу, сайн гэж үнэлж, дүгнэх эрх байхгүй. Учир нь энэ урлаг намайг, миний эцгийг төрөхөөс өмнө байсан. Зүгээр миний хийхийг хүсч буй ганц зүйл бий. Миний өвөө 1945-1946 онд “Цогт тайж” гэдэг кинонд тоглож, тэр үедээ улсын төсвийн гуравны нэгээр нь хийж байсан гэж ярьдаг. Тухайн цаг үед миний өвөө 460-аад мянган төгрөгөөр уран бүтээлийн шагнал болгон авч, Хүүхэд, залуучуудын театр барилга баригдаад зогсолтод орсон байхад нь өөрөө 10 орчим төгрөгийг өвөртөлж, үлдсэн бүх мөнгөө энэ театрыг барилцахад тусалж байсан хүн.

Хүүхэд, залуучуудын театрыг манай өвөөгийн санаачлагаар барьж байсан гэж ярьдаг юм. Зах зээлийн үед энэ театрын барилга зарагдаад, хувийн хэвшлийн өмч болсон. Би бодохдоо яг тийм театрыг залуустаа зориулан байгуулах мөрөөдөлтэй. Өвөөгийнхөө нэрэмжит театрыг хаа олдсон газарт нь бариад, хөшөөг нь босгочих юмсан гэж бодож явдаг даа.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Top of Form

Bottom of Form

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-19 202.179.27.184

aviaastai ,mundag duudee amjilt chuseei

Avatar

Zochin 2019-11-19 66.181.187.9

Ene baliar sejgiin tsaraitai zavaan yum chini Tumurbaatariin huu bsiimuu.Eejteigeel adilhan yum blgui aavaasaa tes ondoon tsaraita bna

Avatar

Зочин 2019-11-19 202.55.188.44

Амжилт. Чи чадна

Avatar

Цагааны Цэгмид Агуу Агуу 2019-11-19 59.153.112.85

Алтан үеийн Агуу жүжигчний үр сад мундаг л жүжигчин болох ёстой доо

Avatar

zochin 2019-11-19 59.153.113.128

argagui l tsegmid guin ach gesen shig uwuuteiguu tustei ymaa aawtaigas adilhan geheesee iluu awgataigaa adilhan ymaa uhaantai saihan huu bna ard tumniihee itgelig sain daaj ywaarai uwuu chini aguu hun shuu

Avatar

Зочин 2019-11-19 202.126.89.223

avyasaaraa udmaa batlaj bn goyo bna

Avatar

үзэгч 2019-11-19 202.179.31.12

зөв бодолтой хүү бна. Тэр хүүхэд залуучуудын театрыг бариарай. Чи чадна. амжилт

Avatar

Зочин 2019-11-19 202.9.44.200

Жоохон тнюанхай балмад явдалтай байсан гэсэн. Өөрөө ч үгүйсгэхгүй байх шиг. Удмынх гээд байх шиг. Тэгээд засарсан бол яамай даа.

Avatar

Зочин 2019-11-19 203.91.114.244

Зорилгоо олсон залуу байна даа. Амжилт хүсье.

Avatar

царай 2019-11-19 66.181.166.134

энэ залууд ямар ч жүжигчний илэрхийлэлтэй царай алга аа, аав нь ч гэсэн нэг сонин царайтай ш дээ. Харин Төмөрхуяг бол жүжигчин царайтай хүн. Энэ залуу зүгээр л нэг гудамжны архичин бна ш дээ

Avatar

Зочин 2019-11-19 202.21.107.83

Энэ залууг Улаан эрэг киноны мангас Мягмарын дүрээр сайн таньдаг болсон. Дараа нь Төмөрбаатар гуайн хүү гэдгийг мэдээд аргагүй чадварлаг байхаас яахав гэж бодсондоо. Амжилт хүсье.

Avatar

Сэлэнгэ 2019-11-19 66.181.161.46

Авьяас байнаа удмаа өндөрт өргөж дуурсгаж яваарай амжилт хүсье

Avatar

ЗОЧИН 2019-11-19 150.129.140.37

САЙН ХҮНИЙ НЭРИЙГ АРАВ ГЭЖ . ЧАДАХГҮЙ АЖИЛ МЭРГЭЖИЛ ГЭЖ БАЙНА !

Avatar

зочин 2019-11-19 203.169.48.34

Тэр 4-лээ авахуулсан зурган дээр зүүн гар талд Төмөрсүх байх шив. Киевт балетын сургууль төгссөн, бас л урлагийн хүн.

Avatar

Ганаа 2019-11-19 202.126.88.38

Энэ мундаг жүжигчин болох бхаа. Амжилт

Avatar

зочин 2019-11-19 202.131.233.10

сайхан мөрөөдөлтэй залуу юмаа театр барих

Avatar

zochin 2019-11-19 202.126.89.106

yasan awgai tsaritai zalyy be

Avatar

Зочин 2019-11-19 139.5.219.138

Мангас Мягмарийг үзээд Дамчаа гуайг залгасан эсрэг дүрийн залуу жүжигчид төрж байна гэж харж байгаа шүү

Avatar

ЦЭБР 2019-11-19 183.81.171.2

ХАХА ,, ЗЭВҮҮН ДҮР БҮТЭЭДЭГ ЗОЛИГ ДОО,,, ДҮР НЬ Ч ТААРХИЙГ НЬ ЯАН,,, ДАМЧАА ГУА ШИГ АЛДАРТАЙ БОЛООРОЙ ГЭЖ ЕРӨӨЕ АХ НЬ,,

Avatar

Би 2019-11-19 66.181.190.222

Миний дүү барина аа!

Avatar

Зочин 2019-11-19 112.72.12.4

Авьяастай жүжигчин. Ааваасаа илүү

Avatar

Зочин 2019-11-19 202.21.118.250

Tsusnii ym gej uur ymaa

Avatar

Зочин 2019-11-19 66.181.161.106

honotsiin sh ..s shuu dee chaaavaas

Avatar

Зочин 2019-11-19 103.14.38.134

Ямар муухай атаархуу н**ш вэ чи

Avatar

Ийм нэг мэдрэл муутай юмнууд байж л байх юм даа 2019-11-19 202.21.100.210

Чамайг дуурайсан бол ясны хөгийн чацга байх байж дээ. Даанч үрийн чинь шингэн арай л шингэн сувс байсан болтой

Avatar

Архичин 2019-11-19 192.82.77.4

Өөдгүй амьтадын дүрд л таарахаар царайтай агуу Цагааны Цэгмэдийн ач юм биз дээ энэ

Avatar

Зочин 2019-11-19 139.5.219.138

Битгий атаархах гөлөгөө

Avatar

Зөв бичиж сур 2019-11-19 202.126.89.119

Чи битгий пялдагад гөлгөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж