Замын засварт 10 тэрбум зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Замын засварт 10 тэрбум зарцуулна

Улаанбаатар
хотод энэ онд дөрвөн төрлийн эх үүсвэрээс зам зас­варын ажлыг хийж
гүй­цэтгэж бай­гаа ажээ. Улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар 4,65 тэр­бум
төгрөгийн 13 төсөл хэрэг­жүүлэхээс зургаа нь бүрэн хэрэг­жиж, тав нь
гүйцэтгэлийн шатандаа яваа бол  нэг ажил сонгон шалгаруулалтын шатан­даа
бүдэрчээ. Харин Замын сан­гийн хөрөнгө оруулалтаар 6,4 тэрбум төгрөгийн
24 төлөвлөгөөт ажил гүйцэтгэхээс 18-ийнх нь гүйцэтгэгчийг шалгаруулж
ажлаа эхлүүлжээ. Энэмэтчилэн нийслэл хотод өрнөж буй зам засварын ажлын
явцын талаар тоймлон хүргэж байна.

Лхам худалдааны төв хүртэлх замын тендер хүчингүй болжээ

Дээр
дурдсанчлан улсын төс­вийн хөрөнгө оруу­лал­­таар нийслэл хотод 4,65
тэр­бум төгрөгийн ажил хийж гүй­цэт­гэхээр баталжээ. Энэ хө­рөн­гөөс
шинээр зам тавихгүй, хуу­чин замаа засах, өргөтгөхөд зар­цуу­лах юм
байна. Нийт 13 ажил хий­хээс зургаан ажлыг бүрэн дуус­гажээ. Одоогийн
байд­лаар Денверийн гудамж буюу ол­ны нэрлэж заншсан Америк элчин­гийн
гудамжны замыг шинээр тавьж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Зуун айлаас
эхлэн “Орчлон” сургуулийн зүүн тал хүртэл Сэлбэ гол дагуу үр­гэлж­лэх
850 метр замыг “Наран­булаг” компани тавьсан байна. Мөн Эрхүүгийн
гудамжны 700 метр зам, Тээврийн товчоо орч­мын зам, МУИС-ийн оюут­ны
нэг, хоёрдугаар до­туур байр­ны урд талын зам, Кино үйлд­­вэ­рийн баруун
талаар Энх­тай­ваны өргөн чөлөөг Цайзын зам­тай холбосон замын ажлыг
бү­рэн дуусгажээ. Харин хийж гүй­цэтгэж байгаа таван ажлын  явц 70-80
хувьтай бай­гаа аж. Хандгайт, Санзайн чиг­лэ­лийн хатуу хучилттай зам
та­вих ажлын гүйцэтгэгчээр “Өр­гөн говь” компани шалгарч аж­лаа эхэлжээ.
Төлөвлөсөн 13 аж­лаас сонгон шалгаруулалтад бү­дэрч, гүйцэтгэгчээ ч
тодруулж амжаагүй нэг ажил байгаа нь Зуун айлаас Лхам худалдааны төв
хүртэлх замын шинэчлэл юм байна. 500 метр орчим үргэлжлэх уг замын
сонгон шалгаруулалтыг  хоёр удаа явуулсан ч хүчингүй болсон байна.
Тендер хоёр удаа хүчингүй болсон тохиолдолд гүй­цэтгэгчийг шууд гэрээ
бай­гуулан сонгох хуулийн заалт бай­даг бөгөөд ингэж шийдэх эсэх нь
нийслэлийн  Үнэлгээний хо­рооны эрх мэдлийн хэрэг юм байна. Хэрэвзээ
ойрын хуга­цаанд гэрээг байгуулчих юм бол уг замыг наймдугаар сардаа
баг­таагаад засчих боломж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хийж
гүйцэтгэж амжаагүй гэ­сэн  шалтгаанаар хөрөнгийг нь буцааж орхисноос хэн
нэг гүй­цэт­­гэгчийг сонгох биз ээ гэж Зуун айлын оршин суугчид хүлээн
сууна.

Хэмнэсэн мөнгөөр уулзваруудыг өргөтгөнө

Жил
бүр явуулдаг авто­тээвэр, өөрөө явагч хэ­рэгс­лийн албан татвар бо­лон
нийслэлд орж ирж буй авто­машинаас авдаг татварууд нийслэлийн Замын санд
төвлөрч байдаг. Тэрхүү мөнгөөр замаа зассангүй гэх шүүмжлэл ч гарах нь
олон. Тиймээс энэ жил тус сангаас хэмнэсэн 171 сая төгрөгийг нийслэлийн
автозамын уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд зориулахаар
бол­сон байна. Баянзүрх дүүргийн Санс­рын найман салаа замд ачаа­лал
ихтэй ганц газар нь Зүүн дөр­вөн зам байдаг. Уг уулзварт өглөө, орой
ажил цуглах, тарах үед автомашинууд олноороо бөөг­нөрч, зам түгжирдэг
тул нэг эгнээ нэмжээ. Мөн Моннисоос Нарны зам руу явдаг зам, Модны
хоёрын замын баруун гар талын хоёр эгнээг гурван эгнээ болгожээ.
Түүнчлэн  Ард Аюушийн өргөн чөлөө буюу эх нялхсын төвийн ар талын замын
уулзвар, Гандийн гудамж,  Гадаад харилцааны яам­ны замын доголыг авч
нэвтрэх чадварыг нь нэмэгдүүлжээ. Одоо­гоор Гэсэр сүмийн зүүн талын
за­мын уулзварыг өргөтгөх ажлыг хийж байгаа аж.

Хороолол доторх замыг ээлж ээлжээр засна

Нийслэлийн
төв замыг засч, шинэчлээд эхэлмэгц орон сууцны хороолол доторх замууд
гологдож эхлэв. Энд тэндгүй энхэл донхол болж, автомашинаар зорчигчдын
уур бухимдлыг барсан энэ бай­дал хэзээ засрах талаар бид нийслэлийн
автозамын газ­­рын хяналтын инженер Б.Энх­мандахаас тодрууллаа.
-Нийслэлийн
автозамын газрын зүгээс орон сууцны хороолол доторх замыг ээлж дараатай
шийдэхээр төлөвлөөд ажиллаж байна. Одоогийн байдлаар орон сууцны
хорооллуудад есөн багц ажлыг хийгээд байна. Чингэлтэй дүүрэгт Дөчин
мянгатын хороо­лол доторх замыг бүрэн шинэ­чилсэн бол Сүхбаатар дүүрэгт
Меркури худалдааны төвийн эргэн тойрны замыг засаад байна. 10 дугаар
хорооллын 800 метр орчим туслах зам, Баянзүрх дүү­рэгт Сансрын тунелээс
13 дугаар хо­роолол хүртэл замын баруун урсгал, Хан-Уул дүүрэгт То
вангийн гудамж буюу 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөс урагш
Чингисийн өргөн чөлөөтэй нийлдэг автозамуудыг шинэчлэн засварлаад
байгаа. Хойшдоо энд тэнд оочин цоочин засах бус нэг хорооллын замыг
цогцоор нь засах байдлаар үргэлжлэх болно гэлээ.

Бороо хуртай уралдан гүйцэтгэж буй ажлууд

Зам
засварын ажилд хамгийн ихээр саад болдог нь хур бороо юм. Харин энэ
жилийн хувьд бороо олон хоногоор үр­гэлж­лэн ороогүйд зам засварын
ком­паниуд залбирч суугаа сураг­тай. Одоогийн байдлаар хэд хэ­дэн замын
засвар ид үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Алтан-Овоод
тавих 1,2 км замын зурагт өөрчлөлт орсноор ажил оройтож эхэлжээ. Мөн
тус дүүрэгт Энхтайваны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэлх замын 
засварыг  наймдугаар са­рын 1-нд, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд
барьж буй 21,5 метр урт төмөр бетон гүүрийн шинэчлэлийг ирэх сарын 15
гэхэд  дуусгахаар төлөвлөжээ. Сонгино­хайрхан дүүрэг дэх Саппорогийн
аюулгүйн тойрог, Гурвалжингийн гүүрний засвар 65 хувьтай байгаа бөгөөд
гүйцэтгэгчээр нь  Улаанбаатар зам засвар, арчлалт компани ажиллаж байгаа
юм бай­на. Одоогоор Улиастайн гүүр­ний засвар 40 хувьтай, Их
той­руу­гийн замын шинэчлэл  90 хувь­тай, Чингисийн өргөн чөлөөг Нар­ны
замтай холбох ажил 15 хувь­тай байна. Нийслэлийн хэм­жээнд он дамжсан
хэд хэдэн ажил байгаагийн нэг нь Энхтайваны өр­гөн чөлөөг Нарны замтай
хол­бох ажил юм. Энэ ажил Соёл эрдэм дээд сургуулийн барилгын ажлаас
болж он дамжихад хүр­чээ. Түүнчлэн дараа төлөгдөх нөх­­­цөлтэйгээр 21
объектийн  50 км автозам тавихаар төлөвлөжээ. Үүнээс дөрвөн ажлын
гүйцэт­гэг­чийг тендер зарлаж шалгаруулсан байна.

Д.Цээпил   

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж