Зам тээврийн ослын нэг шалтгаан нь жолоо барьж байхдаа гар утас, эсвэл бусад ухаалаг төхөөрөмжүүдийг ашигласантай холбоотой байна хэмээн ОХУ-ын Төрийн Думын Төрийн байгуулалт, хууль эрх зүйн байнгын хорооны дэд дарга Вячеслав Лысаков мэдэгдээд ийм шалтгааны улмаас гарсан ослын хариуцлагыг чангатгах ёстой гэлээ.
Олон улсын автомашины холбооны тэргүүн, НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Жан Тодт өмнө нь РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхий нийтээр зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаануудын нэгд, согтуугаар жолоо барих, хоёрт, жолооны ард гар утсаа хэрэглэх, гуравт, замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд ногдуулах хариуцлага сул гэж хэлсэн.
"Оросын хувьд зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнтэй холбоотой байдаг. Нийт ослын гуравны хоёр нь дүрэм зөрчсөнөөс үүдэж байна. Үүний дараа буюу 23 хувь нь замын бүрэн бус байдлаас /гэрэлтүүлэг муу, нүх үүссэн зэрэг/, 6-7 хувь нь согтуугаар жолоо барьснаас үүдэж байна. Эрүүл саруул ухаантай ч улаан гэрэл асч байхад хөдөлгөөнд оролцох зэргээр дүрмийг бүдүүлгээр зөрчиж байна. Тиймээс НҮБ-ын зөвлөмж манай нөхцөл байдалд төдийлөн тохирохгүй байна. Гэхдээ сүүлийн үед машин жолоодож явахдаа гар утас, бусад ухаалаг төхөөрөмж ашигласнаас анхаарал сарнин осол хийх тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс ийм зөрчилд тооцох хариуцлагыг чангатгах нь зөв” хэмээн Вячеслав Лысаков РИА Новости-д хэллээ.
Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор ийм зөрчилд 1500 орчим рублиэр торгож байгаа нь хэтэрхий зөөлдөж байна гэж тэр үзжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
ИРГЭДЭЭС 2019-11-19 103.212.117.124
ОРОСЫН АСУУДАЛ ! МАНЬ МОНГОЛЧУУДАД ПАДЛИЙ Ч БАЙХГҮЙ ! ӨӨРСДИЙХӨӨ ГАРГАСАН ХУУЛИА Ч МӨРДҮҮЛЧИХГҮЙ БАЙЖ, ХҮНИЙ АСУУДАЛ РУУ БҮҮ ӨНГИЙ.
ХАА БАЙНА ,ЦАГДАА НАР АА ???? НӨГӨӨ САЙХАН ХУУЛЬ ЧИНЬ. ЭСВЭЛ ХҮЧИНГҮЙ БОЛСИЙМ УУ ???
БАС НӨГӨӨ ТАМХИНЫ ХУУЛЬ ??? НЯМДОРЖ САЙД АА !!!
ДУТААД БАЙГАА ТӨСӨВТӨӨ НЭМЭРЛЭХ ХАР МЯНГАН БОЛОМЖОО АШИГЛААЧ ЭЭ ! ТОРГУУЛИЙНХАА ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭЭД ӨГӨӨЧ !
Зочин 2019-11-19 66.181.187.98
МАНАЙХ БОЛ УТСААР ЯРИХ , МЭССЭЖ БИЧИХ , УТСААРАА ТОГЛОХ, fasebook ГЭЭД ДИЙЛДЭХЭЭСЭЭ ӨНГӨРСӨӨН .
хүннү 2019-11-19 192.82.64.168
Манайх оросуудаас өмнө жолооны ард гар утас хэргэлвэл арга хэмжээ авах журмыг баталсан шүү дээ. Оросууд манай туршлагыг хэргэлж байна. Харамсалтай нь манайд тэр журам нь хэрэгжхээ болиод удлаа. Одоо жолооны ард гар утас хэрэглээгүй жолооч байхгүй бүгд л хэргэлж байна. Одоо наад журмаа хэрэгжүүл эсвэл хүчингүй болго. Хоёрын хооронд хэрэгжихгүй зүйлээр яах юм.
Зочин 2019-11-19 66.181.187.204
Манайд бол машин барихдааутсаар ярих аай дэндээд байГАА ЮМАА. шУУД ТОРГОХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2019-11-19 103.212.117.136
Сүүлийн үед орост ингэжээ тэгжээ гээд л их мэдээлдэг болжээ, тэр улс дотооддоо луувангаа иднэ үү төмсөө иднэ үү маньд ямар хамаатай юм, мэдээллээр дамжуулаад чих нүд дасгах хуучныг санагалзуулах ажиллагаа явагдаад байна уу.
Зочин 2019-11-19 103.212.117.136
Орос дотроо яана ийнэ бидэнд ямар хамаа байна аа сүүлийн үед орос орос гээд л тэнд бааж тэнд шээж гээд л бичээд байдаг болж, тархи угаалт нүд чих дасгах, хуучныг санагалзуулах ажиллагаа хийгдээд байна уу.