Ажлын цайны газрын хоолонд дургүй гэж 25 хувь нь хариулжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Ажлын цайны газрын хоолонд дургүй гэж 25 хувь нь хариулжээ

Ажлын цайны газрын хоолонд дургүй гэж 25 хувь нь хариулжээ

Оросуудын 25 хувь нь үдийн завсарлагаар хооллодог ажлын цайны газрын хоолонд дургүй хэмээн хариулжээ. Тиймээс ихэнх нь цайны газарт хооллохоос илүүтэй гэрээсээ хоол авчирч идэхийг илүүд үздэг хэмээн судалгааны HeadHunter байгууллагын судалгаанд оролцогчид хариулсан байна.

Уг судалгааны дүнгээр 61 хувь нь гэрээсээ хоол авчирдаг, 31 хувь нь ажлынхаа ойролцоох кафе, баарт хооллодог, 22 хувь нь ажлын газрынхаа цайны газарт хооллодог, 13 хувь нь үдийн хоол иддэггүй гэсэн байна.

Ажлын газрын цайны газарт хооллох нь хурдан шуурхай боловч хоолны чанар, сонголт муу гэж хариулсан байна.

Үдийн хоолны асуудал нь ажил олгогчдын хувьд чухал асуудал хэмээн 46 хувь нь хариулаад, 62 хувь нь ажил олгогч ажилтнуудынхаа үдийн хоолны асуудлыг нааштайгаар зохицуулах ёстой гэж 62 хувь нь үзжээ.

Судалгааг 2019 оны есдүгээр сард 10238 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж