Өвөр Монголын Шилийн гол аймагт өнгөрсөн долоо хоногт хоёр хүн тарваган тахалын халдвар авч, Бээжинд эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дахин нэг хүн энэ өвчний халдвар авсан тухай ӨМӨЗО-ны эрх баригчид мэдэгдсэн байна эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 16-нд 55 настай эрэгтэй өндөр халуурсан зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд улмаас тарваган тахлын халдвар авсныг нь тогтоожээ.
Одоогоор өвчтөнийг Улаан Цав хотын Хуадэ хошууны эмнэлэгт эмчилж байгаа ба түүнтэй ойр дотно холбоотой байсан 28 хүнийг тусгаарлан биеийн байдлыг нь эмч нар ажиглаж байгаа аж. Өвчтөн энэ сарын –ны өдөр зэрлэг туулайн мах идсэн байна.
Эх сурвалж: GUARDIAN