Уран гулгалтын залуучуудын дэлхийн Гран-Пригийн тав дах тэмцээн Оросын нийслэл Москва хотод энэ сарын 15-17-ны хооронд Rostelecom Cup нэрийн дор зохион байгуулагдаж 19 орны 50 гаруй тамирчин ур чадвараа гайхууллаа. Хэзээнээсээ уран гулгалтын ундарга сайтай Оросын шигшээ баг энэ удаа өөрсдийн Мегаспорт спортын ордондоо медалийн бороо орууллаа.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд:
- Александра Трусова (Орос) — 234,47
- Евгения Медведева (Орос) — 225,76
- Мэрайя Белл (АНУ) — 205,67
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Александр Самарин (Орос) — 264,45
- Дмитрий Алиев (Орос) — 259,88
- Макар Игнатов (Орос) — 252,87
Хосын төрөлд:
- Александра Бойкова — Дмитрий Козловский (Орос) — 229,48
- Евгения Тарасова — Владимир Морозов (Орос) — 216,77
- Минерва Фабиан Хозе — Нолан Зигерт (Герман) — 186,16
Тэшүүр дээрх бүжгийн төрөлд:
- Виктория Синицина — Никита Кацалапов (Орос) — 212,15
- Пайпер Гиллес — Поль Порье (Канад) — 207,64
- Сара Уртадо — Кирилл Халявин (Испани) — 185,01
Дэлхийн Гран-пригийн зургаа дах тэмцээн энэ сарын 22-24-ны хооронд Япон улсын Саппоро хотын Макоманай мөсөн ордонд зохион байгуулагдана.
Б.МӨНГӨНТАМИР