АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ | News.MN

АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ

АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ

АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ

АНУ НАТО-ийн орнуудад цэргээ байршуулсныхаа төлөө илүү их төлбөр төлөхийг шаардаж байгаа. Ялангуяа Европын орнуудаас цэргийн зардлаа нэмэхийг шаардаж байсан бол одоо Азийн орнууд руу чиглэж байна. БНСУ-д АНУ-ын 28 мянган орчим цэрэг байдаг. Харин АНУ-ын зүгээс тэдгээр цэргүүдийн зардлыг дахин нэмэхийг БНСУ-ын Засгийн газраас шаардсан байна.

Үүнийг эсэргүүцсэн иргэд, ТББ-ийн төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэлүүд Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн гадаа өнөөдөр өглөө /2019.11.18/ жагсаж, Засгийн газартаа хандан төлбөрийг царцаах эсвэл АНУ-ын цэргийг цөөлөх, болохгүй бол бүр мөсөн гаргахыг шаарджээ. Жагсагчид АНУ БНСУ-д цэргээ байршуулж байгаа нь Хятад, Оросын нөлөөг сааруулах гэсэн оролдлого мөртлөө цэргүүдийнхээ зардлыг БНСУ-аар төлүүлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Сөүл дэх Батлан хамгаалах хүрээлэнд хоёр орны улсын батлан хамгаалах салбарын ээлжит хэлэлцээр болж байгаа юм. БНСУ  нь одоогийн байдлаар АНУ-ын цэргийг эх орондоо байршуулсныхаа төлөө 915 сая ам.долларыг жил бүр төлдөг. Харин АНУ энэ зардлыг 4,7 тэрбум болгож өсгөхийг шаардаж байгаа юм.

 Эх сурвалж: WASHINGTON POST

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2019-11-18 192.82.64.168

Манай залуучууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Солонгос залуучуудад эр хүний шинж байхгүй улибагар, амь нь хаанаа байгаа юм гэмээр, хүүхэн шинжтжэй хатуужил, бяр чадал байхгүй, худлаа ямаан омогтой, терко өмссөн юмнууд яаж эх орноо хамгаалах юм. Америкуудаар эх орноо хамгаалуулж байна. Одоо мөнгөө нэмж өгөхөөс өөр яахвдээ. Манай зарим залуус сүүлийн үед иймэрхүү болоод байгаа шүү. Нэг өдөр хятадууд манайхийг хамгаалах асуудал яригдах магадлал ойрхон байна. Тиймээр эр хүн шиг байж үз.

Avatar

Irgen 2019-11-18 103.26.195.51

Bayartai trump geed helchih

Avatar

Зочин 2019-11-18 116.34.146.47

Трамп зоосны нүх харагчаас гадна зөвхөн америк улсаа л боддог гэлтэй.со нар бол америк нараа та нар гараад яваа гээд зоригтой хэлэх хэрэгтэй. Америкт дайн гарвал Америкийн нутагд бус азид дайн хийх нь трампд ашигтайг со нар сайн ойлгож байгаа

Avatar

зочин 2019-11-18 202.9.42.229

Солонгосууд колони орон ийм байдаг юм хохь

Avatar

Монгол хүн. 2019-11-18 103.10.21.34

Цэргээ гарга. Өмнөд Солонгосод Америкчууд армиа байрлуулах нь юуны түрүүнд өмнөдүүдийн тусын тулд бөгөөд АНУ-д хоосон нэр төрөөс өөр ямар ч ашиггүй. Новшийн өмнөдүүд Хойд Солонгос Хятадын учраа өөрсдөө олно биз.

Avatar

Зочин 2019-11-18 150.129.143.111

Uchraa olj yadah yum baihgui shte. Shuud hoidtoigoo niileel boloo. Anhnaasaa l 1 uls 1 undesteng herelduulseer baigaad dunduur ni huvaaj omnod taliig ni oorsdiinhoo koloni Australi Shine zeland ene teree Hyatad Orosoos hamgaalah zorilgotoigoor daramtlan tsergee bairshuulj deer ni zardliig ni omnoduudeer toluulj baigaa shuu dee. Manai OTg uhaj baylagiig ni zooj avchihaad zardliig ni bid nart or bolgoj uldeedeg shig.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж