АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ

АНУ Өмнөд Солонгосоос цэрэг байршуулсны зардлаа нэмэхийг шаарджээ

АНУ НАТО-ийн орнуудад цэргээ байршуулсныхаа төлөө илүү их төлбөр төлөхийг шаардаж байгаа. Ялангуяа Европын орнуудаас цэргийн зардлаа нэмэхийг шаардаж байсан бол одоо Азийн орнууд руу чиглэж байна. БНСУ-д АНУ-ын 28 мянган орчим цэрэг байдаг. Харин АНУ-ын зүгээс тэдгээр цэргүүдийн зардлыг дахин нэмэхийг БНСУ-ын Засгийн газраас шаардсан байна.

Үүнийг эсэргүүцсэн иргэд, ТББ-ийн төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэлүүд Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн гадаа өнөөдөр өглөө /2019.11.18/ жагсаж, Засгийн газартаа хандан төлбөрийг царцаах эсвэл АНУ-ын цэргийг цөөлөх, болохгүй бол бүр мөсөн гаргахыг шаарджээ. Жагсагчид АНУ БНСУ-д цэргээ байршуулж байгаа нь Хятад, Оросын нөлөөг сааруулах гэсэн оролдлого мөртлөө цэргүүдийнхээ зардлыг БНСУ-аар төлүүлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Сөүл дэх Батлан хамгаалах хүрээлэнд хоёр орны улсын батлан хамгаалах салбарын ээлжит хэлэлцээр болж байгаа юм. БНСУ  нь одоогийн байдлаар АНУ-ын цэргийг эх орондоо байршуулсныхаа төлөө 915 сая ам.долларыг жил бүр төлдөг. Харин АНУ энэ зардлыг 4,7 тэрбум болгож өсгөхийг шаардаж байгаа юм.

 Эх сурвалж: WASHINGTON POST

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж