Цагдаа нар босогчдын эмх замбараагүй байдлыг хязгаарлахын тулд албаны нохой ихээр ашиглаж байгаа. Харин Иракийн нэгэн эр үүний эсрэг тэмцэх онцгой арга олжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 16-нд сургуультай арслан гинжлээд Иракийн далбаа нөмөргөн гудамжинд авч ирсэн байна. Дээрх үйл явдлын тухай зураг болон бичлэгүүд цахим ертөнцөд олон хүний анхаарлыг татсан байна.
Иракийн хээл хахууль, ажилгүйдэл, төрийн хангалтгүй үйлчилгээ зэргийн эсрэг бослого аравдугаар сарын нэгэнд эхэлсэн билээ. Энэхүү бослого 2017 онд Ирак дахь Исламын улс бүлэглэлийг устгаснаас хойш Иракийн засгийн газарт хамгийн их аюул заналхийлж байгаа хүчин зүйл хэмээн тодорхойлогдож байна. Жагсаалын үеэр 330 хүний амь үрэгдэж, мянга мянган хүн шархдсан ба цагдаа нар жинхэнэ сум, цэргийн хэрэгцээний нулимс асгаруулагч зэргийг ашиглаж байгаа билээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: alaraby.co.uk
Холбоотой мэдээ