2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 115,673,492 төгрөгийн үнийн дүн бүхий 307,816 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +9.80%) болон "Женко тур бюро" ХК (JTB +5.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" ХК (TTL -4.67%) болон "Ард Даатгал" ХК (AIC -3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.33 хувиар буурч 18767.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,499,665,707,687.87 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ