Талбайн теннисний Дейвисийн цомын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний Дейвисийн цомын тэмцээн эхэллээ

Талбайн теннисний Дейвисийн цомын тэмцээн эхэллээ

Талбайн теннисний эрэгтэй багийн төрлийн тэргүүн зэрэглэлийн тэмцээн болох Дейвисийн цом энэ сарын 18-24-ны хооронд Испани улсын Мадрид хотын Каяа Магика цэнгэлдэхэд зохиогдоно. Энэхүү тэмцээнд 18 улсын шигшээ баг тамирчид 6 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Өнгөрсөн оны аваргууд Хорватын шигшээ баг, эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэл Надалын Испанийн шигшээ багтай нэг хэсэгт орсон бол, манай Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг дэлхийн чансааны номер 2 Новак Джоковичоор удирдуулсан Сербийн багтай нэг хэсэгт оржээ. Үлдсэн хэсгийн мэдээллийг доорх хүснэгтээс харна уу .

 Тэмцээний А хэсэгт: – Франц-Япон-Серби

 B хэсэгт : – Хорват – Орос – Испани

C хэсэгт : – Аргентина – Чили – Германи

 D хэсэгт: – Австрали – Бельги – Колумби

 E хэсэгт: – Их Британи – Казахстан – Нидерланд

 F хэсэгт: – Канад – Итали – Америкийн Нэгдсэн Улс зэрэг багууд оржээ.

Тэмцээний зохион байгуулалтын тухайд хэсэгтээ эхний байр эзэлсэн 6-н баг дээр 2-р байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй 2 баг нэмэгдэж нийт 8 баг хасагдах шатанд шалгарна.

Эх сурвалж: daviscup.com

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж