Өнгөрөгч амралтын өдрүүдэд Бразилын Сао-Пауло хотод Formula-1-н Бразилын Гран-При явагдаж, энэ жил 22 настай Нидерланд залуу Макс Верстаппен хамгийн хурдан цагийг үзүүлж түрүүллээ. Эхнээсээ төгс эхлэлийг тавьсан түүнийг зогсоох өөр нисгэгч Хосе Карлосын авто тойруулагт олдсонгүй.
Бусад нисгэгчдийн тухайд Мерседес багийн нисгэгч Луйс Хэмилтон 7-р байраар хурдалж, түүний багийн анд өмнөх Нэгдсэн Улсын Гран-Пригийн ялагч Валтери Боттас бариандаа орж чадалгүй тэмцээнээ дуусгажээ. Энэ оны Formula-1-н сүүлийн дэлхийн Гран-При арваннэгдүгээр сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод зохион байгуулагдана.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ