Э.Содонтогос: Гэрээний хүрээнд ЗГ 111 сая долларын хөрөнгө оруулна | News.MN

Э.Содонтогос: Гэрээний хүрээнд ЗГ 111 сая долларын хөрөнгө оруулна

Э.Содонтогос: Гэрээний хүрээнд ЗГ 111 сая долларын хөрөнгө оруулна

Э.Содонтогос: Гэрээний хүрээнд ЗГ 111 сая долларын хөрөнгө оруулна

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы  нэгдсэн хуралдаанаар  Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Компакт гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон.  Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм

Тэгвэл АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын  /МСК/ Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс  өнөөдрөөс /2019.11.18/ эхлэн 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах аж. Энэ үеэр Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан /Монголын МСС/ болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран  өнөөдөр  Авлига, санхүүгийн луйвартай тэмцэх асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг АНУ-ын Засгийн газар болон МСК-ын баримталдаг суурь зарчмууд, улмаар тэдгээр зарчим нь МСК болон Монголын МСС-ийн үйл ажиллагаанд бодитоор хэрхэн тусгалаа олсон байдаг талаар танилцуулж, авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай үр дүнтэй тэмцэх, сэргийлэх, таслан зогсоох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх  захирал Э.Содонтогосоос цөөн асуултад хариулт авлаа.

-Мянганы сорилтын сангийн 350 сая  ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах хүрээнд хоёр  төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон.  Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

Монголын ахуй амьдрал, өнө болон хэтийн зорилго тэмүүлэл, мөн хөгжлийн гацаа тушааг бид Америк нөхдөдөө зөв тайлбарлаж, ойлгуулсан гэж боддог. Анх 285 сая гэж ярьж байсан мөнгийг 350 сая доллар болгосон. Тиймээс энэ 350 сая долларын цент бүрийг зорьсон зорилгодоо, усны салбартаа зориулна. Ил тод, нээлттэй байх зарчмаар ажиллана. Амаргүй орж ирсэн энэ хөрөнгийг шударгаар л зарцуулна.

Компакт гэрээний хүрээнд Монгол Улсад битгий хэл тив дэлхийд ховор өндөр технологитой том үйлдвэрийг барих гэж байгаа учраас 350 сая ам.доллар дээр  нэмж Монгол Улсын Засгийн газар  нэмж 111 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон.  Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дахин боловсруулах үйлдвэр нь  Монгол Улсын хувьд цоо шинэ үйлдвэр юм.

Ингэхдээ ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь олборлосон усаа  цэвэршүүлээд нийтийн унд ахуйн зориулалтаар ус сувгийн шугам сүлжээнд нийлүүлэх юм. Газрын гүний усыг аваад цэвэршүүлээд нийслэлийн усны өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангана. Энэ үүднээс нэмж Биокомбинат, Шувуун фабрик орчимд гүний худгууд шинээр байгуулж жилдээ 50 сая метр куб ус олборлоно. Харин  хоёр дахь төсөл нь төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа уснаас өдөртөө 50 мянган метр куб ус аваад дахин боловсруулна.

Энэ усаа III, IV цахилгаан станцад өгнө. Дэд бүтэц рүү ийм их хэмжээний хөрөнгө оруулж байгаа учраас  эргээд усны үнэ тарифт  өөрчлөлт оруулна. Усны үнэ өнөөдөр асар бага. Гэр хороололд бид нэг литр усыг нэг төгрөгөөр зарахын тулд долоон төгрөгийн зардал гаргаж байна.  Усны эдийн засгийн үнэ цэнэ, бохирдлын өртгийн талаарх мэдлэгийг бид системтэйгээр бүрдүүлнэ.

-Тэгвэл дээрх хоёр төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Бэлтгэл ажил ямар шатанд явна?

-2020 оны хоёрдугаар хасагт гэрээгээ хүчин төгөлдөр болгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Хүмүүс надаас яагаад танай бүтээн байгуулалт эхлэхгүй байна вэ гэж их асуудаг л даа. Энэ онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Төрийн  нарийн бичгийн дарга нар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг дахин боловсруулах үйлдвэрийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Монгол Улсын  засгийн газар энэ гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд тодорхой үүрэг амлалтуудыг авсныг энд онцолмоор байна. Үүний нэг том болзолт нөхцөл нь төв цэвэрлэх байгууламжаас  гарч байгаа усыг дахин боловсруулах юм. Хамгийн том нөхцөл нь төв цэвэрлэх байгууламж рүү орж байгаа бохир усыг сайжруулахын тулд аж үйлдвэрийн ялангуяа арьс, ширний үйлдвэрүүдийг “Эмээлт” рүү нүүлгэх ажлаа эхлүүлэх нь зүйтэй.

Энэ ажлуудыг хийж байж төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа усны бохирдлыг бууруулж чадна.

-Гурван том төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Хоёр нь үйлдвэр барих юм байна. Нэг нь юу билээ?

-Иргэдийн усны талаарх мэдлэг хандлага, хэвшлийг өөрчлөх, усыг үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгох талаас нь амьдрал ахуйдаа хэрэглэх мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлэх юм. Гурав дахь төслөөр дамжуулан орж ирсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг тогтвортой хадгалах, бэхжүүлэхийн тулд бид бодлогын, хууль эрхзүйн институциональ зохицуулалтыг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд дээр ярьсан усны үнэ цэнийн тухай ойлголтыг шинээр бүрдүүлнэ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-18 103.57.93.92

нээлттэй тендеры зарла гэнэтхэн хэний шахаа мэдэгдэхгуй нэг компани гэрээ хийчихдэг шуу

Avatar

Зочин 2019-11-18 192.82.77.147

Bid nar Americuudad shudarga tender yavuulah talaar zaah boloogui bhaa, bugd tednii hyanaltan door yavah ni todorhoi

Avatar

Зочин 2019-11-18 202.126.89.102

Gaihav guai tand ter ih mungu us joohon ch gesen uhuus duu.

Avatar

Хүрэл 2019-11-18 77.111.247.59

үхсн, ийм үр ашиггүй төсөл дээр бас нэмж хөрнөгө оруулалт хийхийм үү, төслөө сольёоо, америкын ард түмний мөнгийг хайрлая

Avatar

Зочин 2019-11-18 64.119.25.185

Us heregtei l dee. Ta us uuj, usand ordoggvi yu

Avatar

Зочин 2019-11-18 192.82.77.147

Usnaas iluu heregtei zuil ni yu yum boloo? Zam uu? Baishin uu? Ta bidnii hereglej bui us, erchim huch bugd garsan zardlaasaa baga uneer bidend hudaldagddag shuu dee ugaasaa

Avatar

zochin 2019-11-18 122.201.23.84

Амжилт хүсье. Энэ эмэгтэй маш ухаалаг зүйл яриад байгаа шүү. заавал зорилгоо биелүүлээрэй

Avatar

gaihav 2019-11-18 202.131.251.130

ochnoon say dollar avch baij usnii unee nemeh yum bol tosol heregjuuleh hereg baigaa yum uu?

Avatar

Зочин 2019-11-18 64.119.25.185

Munguur n vilder barih geed bgaan bishvv? Yamar us hudaldaj avj uguh geed bnu?

Avatar

Зочин 2019-11-18 192.82.77.147

Uuh usgui bolchuul oor l yum yarih bhdaa ta

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж