Монголын сагсанбөмбөг сонирхогч, үзэгч , хөгжөөн дэмжигчдийн хүлээлт дуусч, өнөөдөр Үндэсний Супер Лигийн “Тэргүүн хэсэг”-ийн нээлтийн тоглолтууд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд 18:00 цагаас эхэлнэ.
Нээлтийн тоглолт өмнөх улирлын дэд аваргууд болох Ховд Шонхорууд болон хүрэл медалийн эзэд болсон Өвөрхангай Тэнүүн Өлзий багуудын тоглолтоор нээнэ. Харин 20:00 цагаас сүүлийн 3 жил Супер Лигт босоо байгаа аваргууд Архангай Алтан Дорнодын Дайчид баг болон өнгөрсөн улирлын шилдэг 4-т үлдсэн Сүхбаатар Дарьганга Альянс Тех багуудын тоглолтоор үргэлжилнэ.
Энэ жилийн Үндэсний Супер Лигийн “Тэргүүн Хэсэг”-т:
- Архангай Алтан Дорнодын Дайчид
- 2. Ховд Шонхорууд
- 3. Сүхбаатар Дарьганга Альянс-Тех
- 4. Өвөрхангай Тэнүүн-Өлзий
- 5. Дархан Гарьд 6. Баянхонгор
- 7. Улаанбаатар
- 8. Багануур гэсэн шилдэг 8 багийн тулаан болохнэ.
ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ