Дархлаажуулалтын асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын асуудлаар хуралдаж байна

Дархлаажуулалтын асуудлаар хуралдаж байна

Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал өнөөдөр /2019.11.18/ болж байна. Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах аж. Үүнд,

Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-д хепатитын А вируст халдварын эсрэг вакцин, пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин, халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн тарьдаг вакциныг хийлгэх нас, цаг хугацааны товыг нэмэх саналыг хэлэлцэх, улмаар нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг энэ оны арваннэгдүгээр сард багтаан Засгийн газарт хүргүүлэх.

Хоёрдугаарт, Монгол улсад хүний папилломын вирусын эсрэг вакцин /хөхөнцөр вирус/-аар дархлаажуулснаар гарах зардал үр ашиг, эдийн засгийн үр дүнг судлах судалгаа хийж, гарсан үр дүнг танилцуулан, вакцин нэвтрүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэх, уг халдвараас сэргийлэхийн тулд хүний папилломын вирусын эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлэх

Гуравдугаарт, Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны 2020 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэж батлах зэрэг оржээ.

Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 100 мянган хүн амд 23.5, нас баралт 10.2 тохиолдол байгаа нь бүсийн улс орнууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм. Уг өвчин үүсэх шалтгаан нь хүний папилломын вирус аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж