Амралтын өдрүүдэд 89 иргэн угаартсан дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 89 иргэн угаартсан дуудлага иржээ

Амралтын өдрүүдэд 89 иргэн угаартсан дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:

-Арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.ДАВААСҮРЭН:

-Түүхий нүүрс тээвэрлэсэн иргэдийг буцаадаг байсан. Одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн арга хэмжээ авч ажиллалаа.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс  хяналт тавьж ажиллаж байгаа аж. Мөн гэр хорооллын айл өрхүүдэд тараах угаарын хий мэдрэгч суурилуулахын тулд туршилтаар хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн туршиж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж