Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай Мьянмарын хуучин нийслэл Мандалай хотын 31 мянган хүний суудалтай Мандалар Тири цэнгэлдэхэд Дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийнэ. Тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр /2019.11.19/ 19:30 минутанд эхэлнэ.
Монгол Улсын шигшээ багийн хувьд өнгөрсөн 7 хоногт Камбожи улсад очин 7 хоногийн эрчимтэй бэлтгэл хийн Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1 харьцаатай тэнцсэн. Камбожид хийсэн энэхүү 7-н хоногийн бэлтгэл нь манай багийн Мьянмарт хийх тоглолтын гол бэлтгэл байсан бөгөөд халуун чийглэг уур амьсгалд дасан зохицоход нь ихээхэн нөлөөлсөн бэлтгэл болсон. Одоогоор манай баг хэсэгтээ 4-н тоглолтоос 3-н оноо авч, 4-р байрт бичигдэж байна. Харин манай улстай тоглох Мьянмарын шигшээ баг гоолын зөрүүнээс шалтгаалан хэсгийн сүүлийн байрыг эзэлж буй.
Эх сурвалж: Mongolian Football Federation
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ