Залуучуудын улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн гандболын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны хооронд Хан-Уул дүүргийн Биеийн тамир Спортын зааланд амжилттай явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн тухайд 18-20 насны ангилалаар явагдаж 11 байгууллагын эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 240 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүнг танилцуулбал:
Эрэгтэй баг:
- 1-р байр: Б.Даваадаш дасгалжуулагчтай Б.Бат-Эрдэнэ ахлагчтай ИЗОУИС-ийн баг
- 2-р байр: Б.Гантулга дасгалжуулагчтай Э.Батначин ахлагчтай МУИС-ийн баг
- 3-р байр: Б.Баяржаргал дасгалжуулагчтай Э.Доржбат ахлагчтай Дорноговь
Эмэгтэй баг:
- 1-р байр: Б.Баяржаргал дасгалжуулагчтай Б.Цовоо ахлагчтай Дорноговь баг
- 2-р байр: Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Н.Номин-Эрдэнэ ахлагчтай Булган баг
- 3-р байр: Б.Батболд дасгалжуулагчтай Б.Отгонсүрэн ахлагчтай ҮБХИС-ийн баг
Монголын Гандболын холбоо шилдэг тоглогчидоо шалгаруулж тусгай шагналаар шагналаа. Үүнд: Шилдэг хаалгачаар:
- А.Чинзориг эр ИЗОУС, А.Алтанцэцэг эм Дорноговь
- ИЗОУИС Шилдэг довтлогчоор: 1. С.Энхсүх эм Булган 2. Б.Балжинням эр Аварга ДС
- Шилдэг уран тоглогчоор: 1. Б.Наранбилэг эм ҮБХИС 2. А.Замилан эр МУИС
- Шилдэг дасгалжуулагчаар: 1. Б.Баяржаргал эр Дорноговь
- Шилдэг шүүгчээр: 1. С.Нямдорж эр МГХ
- Байгууллагын дүнгээр : 1-р байрт: Б.Баяржаргал дасгалжуулагчтай Дорноговь 4.0 оноогоор 2-р байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай ИЗОУИС 5.0 оноогоор
- 3-р байрт: Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС 8.5 оноогоор эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО